Эрүүл мэндийн мэдээлэл

Амралтын үеэр нурууны өвчнийг арилгах дасгал

jasengmn_health_201508_4

Амралтын үеэр нурууны өвчнийг арилгах дасгал
Зуны амралтаар удаан хугацаагаар онгоцонд явах, жолоо барих болон хүчтэй массаж хийлгэх, спортоор хичээллэх, хөлийн улаа эргэтэл дэлгүүр хэссэнээс болоод нуруу өвддөг. Аялж амарсныхаа дараа нуруугаа суллаж ядаргааг нь гаргаарай.

Тааз, өгзөгний булчинг суллах дасгал
1, 2 гарынхаа арыг нийлүүлэн хөлийнхөө завсар хавчуулаад таазаа дээш нь өргөнө. (3-4удаа)
2, Эхний байрлалаас таазаа доош нь буулган өгзөгөө хойшлуулна. (3-4удаа)
3, Энэ байрлалаараа дугуй унаж буй мэт өгзөгөө 2 тийш нь хөдөлгөнө. (3-4удаа)
[Үр дүн]
Тааз болон өгзөгний булчинг чангарч, цусны эргэлт сайжран, ядаргаа тайлагдана.

Ташаа болон нурууны булчинг суллах дасгал
1, Хоёр гараа зөрүүлэн өвдөгнийхөө гадна талаас бариад баруун мөр болон цээжээрээ дээш тэмүүлнэ. (Зүүн баруун тийш 10 секунд барина)
2, Хоёр гараа зөрүүлэн бариад гараа урагш түлхэж харцаа хүйс рүүгээ чиглүүлэн харж, нуруугаа бөгтийлгөнө.
3, Зөрүүлэн барьсан гараа толгой дээгүүрээ хойш гаргаж хойшоо татаж өгнө
[Үр дүн]
Ташаа болон эргэн тойрных нь булчинг чангалж цусны эргэлтийг сайжруулж, ядаргаа тайлна