Эрүүл мэндийн мэдээлэл
Буруу зуршил нь хүзүүний эрүүл мэндийг муутгана Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

Дархлааны тогтолцоо 30% нэмэгдэнэ

Буруу зуршил нь хүзүүний эрүүл мэндийг муутгана Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

иеийн дулаан 1градусаар өгсөхөд

Дархлааны тогтолцоо 30%  нэмэгдэнэ

Хүний биеийн дулаан 36.5градус байдаг боловч орчин үеийн хүмүүсийн дунд үүнээс бага биеийн дулаантай хүмүүс олширсон байна. Бие хөрч эхэлвэл цусны судлууд хөшиж цусны эргэлтэнд саад учрах шалтгаан болох ба мөрний өвдөлт,мөрхөших, мөрний хуян хөөрөх зэрэг булчингийн өвдөлт төдийгүй зүрхний шигдээс үүсэх шалтгаан болдог. Биеийн дулааныг өгсгөдөг амьдралын хэв зуршил юу байдаг вэ?

 

Өдөр бүр 30минутаас дээш хугацаанд хөлсөө гартал дасгал хийнэ үү.

Дасгал хөдөлгөөний дутагдал нь бодисын солилцооны эргэлтийн харьцаа буурч биеийн дулааныг унагах нь амархан болдог.  Өдөрт 20-30минут тохиромжтой дасгал хөдөлгөөнөөр дамжуулан зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгөх хэрэгтэй

 

Халуун чанарын илчлэг өндөртэй хоол хүнс хэрэглээрэй.

Цагаан гаа, сармис, ногоон сонгино, чинжүү, үхрийн мах зэрэг илчлэг халуун чанарын хоол хүнсийг тогтмол хэрэглэж, ялангуяа эмэгтэй хүмүүс гэдсээ дулаахан байлган халуун бүлээн ус их уух нь сайн байдаг. Хэвлийн хэсгээр хэт хүйтэн байвал давс хууран тусгай уутанд хийгээд жин тавих нь ч мөн тустай арга юм.

 

Эгц зөв байрлалд байгаарай

Бөгтийх эсвэл далий байрлалд удаан хугацаагаар үргэлжилвэл биеийн хий болон цусны эргэлт удааширч  биеийн бүх хэсэг хүйтэн болж эхэлдэг. Биеийн дулаан алдагдаж эхэлвэл аль болох зөв байрлалд байхыг хичээн цагт 1удаа гар, хөл, нуруу зэргийн чилээг арилгах сунгалтын дасгал хийх нь сайн.

 

Стрессийг дор бүрд нь тайлж байгаарай

Стресс нь доод талруу уруудах ёстой халууныг цээжрүү өгсгөх уур хилэнгийн темпратур үүсгэдэг гол шалтгаан юм. Дээшээ өгсөж ирсэн халууныг буулгахын тулд тайван сэтгэлзүйн байдлыг бий болгох нь чухал байдаг. Стрессийг арилгаж байна хэмээгээд архи тамхинд даатгавал цусны эргэлтийг бууруулж захын мэдрэлрүү очих цусыг нийлүүлэлтэнд саад учруулдаг тул эрс зайлсхийх хэрэгтэй.