Эрүүл мэндийн мэдээлэл
Буруу зуршил нь хүзүүний эрүүл мэндийг муутгана Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

Буруу зуршил нь хүзүүний эрүүл мэндийг муутгана Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

 

Буруу зуршил нь хүзүүний эрүүл мэндийг муутгана

Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалууд!

Хүүхэд тэврэх утсаар ярих гэх мэт өдөр тутмын хөдөлгөөнүүд ч хүзүүний эрүүл мэндийг муутгаж болно. Тэдгээр буруу байрлалууд нь байнга давтагдсанаар нуруунд ачаалал өгдөг учраас юм. Хүзүүний диск үүсгэдэг буруу байрлалуудыг мэдэж авцгаая.

 

Хөлөндөө таараагүй гутал болон сандаал өмсөх

Хөлөндөө таараагүй гутал болон тайлахад хялбар сандаал өмссөнөөр өвдөг ба нурууг эгц гүйцэд тэнийлгэж чадалгүй нугарч алхахад амархан болдог. Бөгтийсөн байрлал нь хүзүүг нь урагшаа тонгойлгосоор хүзүүний булчинд ачаалал үүсэн мөр ч хөшихөд нөлөөлнө.

 

Хүүхдийг урдаа тэврэх

Хүүхдийг урдаа тэврэхээс илүү нуруундаа үүрэх үүргэвчинд хийж үүрэх нь илүү дээр байдаг байна.Хүүхдээ хөхүүлэхээр тэврэх үедээ нуруугаараа түшлэг налж сууна.

 

Байнга хэрэглэдэг эд зүйлээ толгойгоо бөхийлгөн авах

Байнга хэрэглэдэг гоо сайхны хэрэглэл болон хөвөн зэргээ доор хадгалдаг бол тухайн эд зүйлээ гаргахын тулд тоолшгүй олон удаа толгойгоо бөхийлгөх шаардлагатай болдогоос хүзүүний эрүүл мэндэд сайнгүйгээр нөлөөлдөг. Болж өгвөл зогсоод авч болохоор байрлуулан, зайлшгүй тохиолдолд хүзүү болон нуруу эгц өвдгөө нугалан авч байх хэрэгтэй.

 

Буйдан дээр гараа дэрлэн унтах

Буйдан дээр гараа дэрлэн унтах буюу, орон дээр өндөр дэр дэрлэн ном унших эсвэл  телевиз үзэхэд хүзүүний яс урагшаа нугарахаас аргагүй болдог . Энэ тохиолдолд хүзүүний ар талын булчин болон мөрний булчингууд цочирдог тул өвдөлт үүсч хүзүүний дискний шууд шалтгаан болдог .

 

Нэг талдаа утсаа барьж ярих

Дуудлага ирэх үед нэг талдаа толгойгоо гилжийлгэсэн чигтээ утсаа авах, хүзүүгээ хажуу талруу харуулан доошоо харж унтах зуршил нь зөвхөн нэг талын булчинд хэт ихээр ачаалал өгдөг учраас хүзүүний өвдөлтөөр зогсохгүй цаашилбал толгойн өвчний гол суурь болох ч магадлалтай. Утсаар ярихдаа мөн унтах үедээ  зөв байрлалаа унтах нь зөв бөгөөд, хэрвээ нэг талдаа хавчуулан утсаар ярьдаг бол баруун зүүн талдаа ээлжлэн авах нь илүү дээр юм.