Часэн мэдээ

Монголд мэс заслын бус уламжлалт аргаар хийгдэх нурууны эмчилгээ хүчээ авч байна.

 

Монголд  мэс заслын бус уламжлалт аргаар хийгдэх нурууны эмчилгээ хүчээ авч байна.

Монгол эмч, өвчтөнүүд дунд нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчилдэг болсныг мэдээд ихэд сонирхох болжээ. 2014 оны 10 сард манай Часэн уламжлалт ангаах ухааны эмнэлэг Монголд сургалт болон үзлэг, эмчилгээ хийснээс хойш  өнгөрсөн оны 3 сарын 31- 4 сарын 3-ны хооронд дахин зочилсон юм. 4 өдрийн турш Нэгдсэн 2-р эмнэлэг болон Топаз эмнэлэг дээр явагдсан Часэн уламжлалт эмнэлгийг сурталчлах өдөрлөгт нуруу нугасны өвчтэй хүмүүс мөн нарийн мэргэжлийн эмч нар зэрэг олон зуун хүн ирж оролцлоо.

1

 

Мөн манай эмнэлгийн эмч нар эмчилгээ хийлгэх хүсэлтэй 200 гаруй өвчтөнд үзлэг хийсэн бөгөөд мэс заслын дараах хүндрэл гарсан, эмчилгээгүй гэгдэж байсан өвчтөнүүд  ирж үзүүлсэн юм.

Эмч нарын багийнхан өвчтөн нэг бүртэй тулж ажиллан зөвөлгөө өгч чүна эмчилгээний арга, эмийн эмчилгээг хийв. Нуруу нугасны өвчнийг зөвхөн мэс заслаар эмчилдэг гэж бодож байсан Монгол өвчтөнүүд мэс заслын бус аргаар нуруу нугасны өвчнийг эдгээх боломжтой гэдгийг сонсоод ихэд гайхширч, Монгол эмч  нар ч мөн адил эмчилгээнд оролцож Часэн эмнэлэгийн арга барилд анхаарлаа хандуулж байлаа.

2

 

Ингээд бид Монгол эмч нарт зориулан Часэний уламжлалт анагаах эмчилгээний арга барилыг танилцуулах сургалт зохион байгуулсан юм. Нэгдсэн 2-р эмнэлгийн уламжлалт анагаах ухааны төвийн захирал Эрдэнэчимэг “Өнгөрсөн 10 сард Монгол улсын эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан хөдөлгөөнт зүүн эмчилгээний сургалтын дараа Монгол эмч нар Часэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний арга барилаас сурч мэдэх хүсэлтэй болсон” хэмээн манай эмнэлгийг сонирхож буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Нэгдсэн 2-р эмнэлгийн дарга Баясгалан  “Манай өвчтөнүүдүүдэд  аль болох хямд зардлаар өвдөлтийг багасгах  эмчилгээ шаардлагатай байна” гэж хэлснээс гадна “Часэн уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй хамтран тус эмнэлгийн эмчилгээний шилдэг туршлагаас суралцах боломжийг манай эмч нарт олгоно уу” гэж хүссэн юм.

 

3

 

 

Энэ удаагийн Часэн эмнэлгийг Монголд сурталчлан танилцуулах өдөрлөгийн үеэр манай эмч нар Монголын төрийн өндөр дээд албан хаагчид болон төрийн зүтгэлтэнгүүдэд үйлчилдэг Нэгдсэн 2-р эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран, цаашид эрдэм шинжилгээний тал дээр хамтран ажиллах болон Монгол эмч нарт зориулан сургалт зохион байгуулж байхаар боллоо.

 

4

 

Бид энэ үеэр өмнө нь  манай эмнэлгээр үйлчлүүлж байсан нэгэн хүнтэй  таарсан юм. Түүнийг Наранцэцэг гэдэг бөгөөд өнгөрсөн 10-р сард Монголд хийгдсэн сургалтанд сууж байсан юм. Тэрээр Шин Жүн Шиг эмчээр хөдөлгөөнт зүү тавиулаад 13 жилийн дараа суга таягаа хаясан бөгөөд үүнийхээ дараа “Хуваалцах хөтөлбөр”-т хамрагдан Часэн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн юм. Солонгост 2 долоо хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгээд Монгол руу буцсан Наранцэцэг манай эмнэлгээс Монголд үзлэг эмчилгээ хийгдэж буйг сонсоод яаран ирж бидэнтэй уулзсан юм. 3 сарын дараа уулзсан Наранцэцэг  нуруу нугасны өвчнөөр шаналж байсан гэж хэлэхээргүй  эрүүл саруул сайхан болсон байлаа. Одоо ч гэсэн Монголд түүнтэй адил Часэн эмнэлгийн мэс заслын бус эмчилгээг хийлгэх шаардлагатай олон өвчтөн байсаар байна. Манай эмнэлэг нь Монгол өвчтөнүүдэд мэс заслын бус аргаар эмчилгээ хийн эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд олон төрлийн шинэлэг, шилдэг эмчилгээний аргуудыг цаашид үргэлжлүүлэн түгээсээр байх болно.

5