Эрүүл мэндийн мэдээлэл
health_201804_3

Нуруу эрүүл байх нь анхаарал төвлөрүүлэлтийг нэмэгдүүлдэг Суугаа ажилтай хүмүүст зориулсан нурууг дасгалжуулах арга

health_201804_3

Нуруу эрүүл байх нь анхаарал төвлөрүүлэлтийг нэмэгдүүлдэг

Суугаа ажилтай хүмүүст зориулсан нурууг дасгалжуулах арга 

Үргэлж суугаагаараа ажиллах шаардлагатай болдог оффисын ажилчид их бага хэмжээний ялгаатай л болохоос нурууны өвдөлттэй байдаг. Нурууны эрүүл бат бэх байдал нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг хуультай.

50минутанд нэг удаа сунгалтын дасгал хийж нуруугаа бэхжүүлж өгөөрэй

Хүзүү болон мөрний булчин булрах үед

Шилэн хүзүү хөшиж толгойгоор хатгавал хүзүүний булчингуудад эрчимтэйгээр сунгалтын дасгал хийгээрэй.

Сандалынхаа түшлэгт гүйцэд бөгсөө тулган суусан чигээрээ толгой болон их биеэрээ гэдийнэ. Энэ байрлалаа 10секунд хадгална.Зөвхөн хүзүүгээрээ гэдийлгүй зөв байрлалаар хийхэд анхаарна уу.

Хүзүү болон мөрний булчин чилэх үед

Сандал дээрээ гүйцэд тулж суун нуруугаа тэнийлгэнэ. Үүний дараа 2 гараараа сандлын хойд хэсгээс барьж нуруугаа эгцээр нь байлгаж биеэ зөвхөн цээжээрээ эргүүлэн хойшоо харна. 10секунд барих ба зүүн баруун талдаа 3-3удаа давтана. 2талын бэлхүүсний булчингийн хүчийг сайжруулж нурууны ясны эргэх чадварыг нэмэгдүүлнэ.

Далны булчин хөших  үед

Хөшиж буй далны эргэн тойрны булчинг суллаж өгөх үр дүнтэй дасгал . Нуруу ба өгзгөө сандалын түшлэгт тулган сууж 2гараа гуян дээрээ тавьж өгнө. Аажим аажмаар урагшаа тонгойн 2гараа эгцээр нь  тэнийлгэн газарт хүргэнэ. Цээжээ хангалттай бөхийлгөсөн байрлалд 10секунд барьж өгөх ба дээш босохдоо гараараа шалыг сайн тулан өндийнө.