Эрүүл мэндийн мэдээлэл

Удаан сууснаас мөр, хүзүү хөших үед

 

 health_201604_1_%eb%aa%bd%ea%b3%a8%ec%96%b4

 

Удаан сууснаас мөр, хүзүү хөших үед

Компьютер дээр удаан суухан дэлгэц ширтэн хүзүүгээ тонгойлгоход хүзүү, мөрний булчин чангардаг. Мөн компьютер дээр юм шивэх болон компьютерийн хулгана удаан барихад бугуй хөшиж өвддөг. Удаан хугацаагаар компьютер ашигласнаас болоод нурууны өвчин үүсэхээс сэргийлэхийн тулд 50 минут тутамд амарч, дасгал хийх нь зүйтэй.

Хүзүү мөрний булчинг суллах

1.Сандал дээрээ тэгшхэн суугаад

1-2 удаа гүнзгий амьсгална.

  1. Амьсгаагаа гүнзгий аваад хоёр мөрөө дээш нь өргөж байгаад огцом суллана. Энэ хөдөлгөөнийг 5-10 удаа давтана.                                                                                                                   Бугуйны булчинг суллах
    1. Гарын алгыг гадагш нь дэлгээд зүүн гараа тэнийлгээд баруун гараараа татна. Хоёр гараа ээлжлэн 15 секундын турш 2 удаа хийнэ.
    2. Гарыг алгаар нь дотогш нугалж зүүн гараа тэнийлгээд баруун гараараа татна. Хоёр гараа ээлжлэн 15 секундын турш 2 удаа хийнэ.