Эрүүл мэндийн мэдээлэл

Ханиаднаас сэргийлэх арга

health_201510_2_%eb%aa%bd%ea%b3%a8%ec%96%b4

Өдөр бүр нэг нэгээр нь хэрэгжүүлээд үзээрэй

Ханиаднаас сэргийлэх арга

Улирал солигдох үед өглөө оройдоо цаг агаар 10 хэмийн зөрүүтэй болж, биеийн дархлаа суларч, амархан ханиад хүрдэг. Урьдчилан сэргийлж, ханиад хүрсний дараа ч хурдан эдгээхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.

Хангалттай шингэн уух

Улирал солигдох үед хуурайшилт ихэсдэг тул хангалттай ус ууж амьдарч буй орчноо тогтмол чийгтэй байлгах шаардлагатай. Амьдарч буй орчин хуурай байвал хоолой хатаж, вирус биед амархан ордог. Тэр хэмжээгээрээ ханиад хүрэх магадлал нэмэгддэг тул агаарыг чийгтэй байлгаарай.

Хүнсний ногоог байнга хэрэглэх

Намрын улиралд ургамлын шим тэжээл болон хүчил төрөгч хамгийн их байдаг тул хүнсний ногоог хангалттай хэрэглэх шаардлагатай. Төрөл бүрийн витамин, эрдэс бодисоор баялаг тул тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирна.Намар хураадаг хүнсний ногоонд даливс, хурдан цагаан, ногоон сонгино зэрэг орно. Даливсын шүүсийг шахаж уувал ханиаднаас үүссэн халууныг буулгана.

Хачиганд баяртай гэе.

Төрөл бүрийн амьсгалын замын өвчин үүсгэдэг хачигийг устгаарай. Цагаан хэрэглэл болон хивсэн дэх хачигийг устгах сайн аргуудын нэг нь гадаа наранд тавьж хатаан ариутгах арга юм. Ингэж хатаахдаа цагаан хэрэглэл болон хивснийхээ дээрээс хар даавуугаар бүтээх нь үр дүнтэй. Хар өнгийн даавуу нь нарны тусгалыг өөртөө сайн татдаг тул цагаан хэрэглэлийн дулааныг нэмэгдүүлж хачигийг устгадаг.

Шинэ санаа: Хурдан бөгөөд сөрөг нөлөөгүй уламжлалт аргаар хийгдсэн ханиадны эм

Антибиотекийн зохисгүй хэрэглээнд санаа зоволтгүйгээр ууж болох ардын эмчилгээ нь биеийн дархлааг сайжруулж, ханиадыг эдгээнэ. Өвчтнүүд нурууны өвчиндөө ууж буй эмтэйгээ хамт хавсран хэрэглэж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эмчилгээ хариуцаж буй эмчээсээ тодруулна уу. нэмэгдүүлж хачигийг устгадаг.