789

Хятадад салхилж буй “ Солонгосын уламжлалт анагаах ухааны давалгаа “

Хятад ч бас Солонгосын уламжлалт анагаах ухаан, соёл урлагийн салхи салхилж эхэлжээ.
Часэн анагаах ухааны сангийн Шин Жүн Шиг хүндэт захирал Хонгконгт очин “ Нурууны эрүүл мэндийг хамгаалах Солонгосын уламжлалт эмчилгээ”ний сэдвээр Солонгосын уламжлалт хагалгааны бус аргын талаар тусгайлан лекц уншсан юм.

 

123

Шин Жүн Шиг хүндэт захирал энэ удаагийн лекцээрээ дамжуулан Часэн уламжлалт анагаах ухааны эмнэлэгийнхээ уламжлалт болон европ эмчилгээний хамтарсан эмчилгээний систем мөн түүнчлэн нуруу нугасны эмгэгийг хагалгааны бус аргаар эмчлэх онол ба тусгай аргын эмчилгээ зэргийг танилцуулсан болно.
Хонгконг “The Wave” 7 давхарын семинарын танхимд 3цаг гаруй үргэлжилсэн энэ удаагийн лекцэнд Хонгконгийн эмнэлэг хариуцсан удирдлага, засгийн газрын хариуцсан албаны хүмүүс болон Хятадын уламжлалт эмч, өвчтөн гэх мэт 300 гаран хүмүүс цугларч маш халуунаар хүлээн авчээ.

Тус лекцийн явцад  Шин Жүн Шиг хүндэт захирал өөрийн биеэр Солонгосын уламжлалт Чүна бариа заслын талаар туршилт хийж үзүүлсэн байна. Ялангуяа тэнд ирсэн архаг өвдөлттэй өвчтөнд хийсэн хөдөлгөөнт зүүний эмчилгээ нь түргэн хугацаанд өвдөлтийг намжааж гайхшруулж байлаа.

Хөдөлгөөнт зүүний эмчилгээний арга нь зүүг гол судсанд тависан байрлалаас  эмчийн зааврын дагуу өвчтөнөөр дасгал хийлгэх эмчилгээний арга юм.

456

 

Лекцийн явцыг ажиглаж байсан Хятадын уламжлалт эмч Бан Бун Пин “ Хонгконгт Часэн уламжлалт эмнэлэг шиг тогтолцоотой системийг тохируулсан уламжлалт эмнэлэг байдаггүй учраас Часэн эмнэлэгийн систем болон эмчилгээний арга нь гайхашрууллаа” хэмээгээд “Солонгосын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухаанаар батлан харуулахын төлөө хичээсэн нөр их хөдөлмөр ба Солонгосын уламжлалт нэгдсэн эмчилгээгээр дамжуулан бүлтэрсэн дискийг буцаан хэвийн байдалд оруулж байгаа явц маш их сэтгэл хөдөлгөлөө” гэж ярьсан байна.

Шин Жүн Шиг хүндэт захирал “ Өнөөг хүртэл Америк болон Дундад Ази, Ойрхи дорнодын нутаг дэвсгэрт Солонгосын уламжлалт анагаах ухааны талаар анхааралаа хандуулж ирсэн бөгөөд, саяханаас Хятадын анагаах ухаан хөгжсөн Хятадын холбоотой улсуудаас ч Солонгосын уламжлалт анагаах ухааны шуурхай эмчилгээний үр дүн болон тогтолцоотой эмчилгээний системд анхааралаа хандуулж байна  ” хэмээгээд “Цаашдаа ч Солонгосын уламжлалт анагаах ухааны хязгааргүй боломжийг дэлхий дахинд таниулахын төлөө бүх хүчээ дайчлах болноо” гэж хэлсэн юм.

 

789

Нөгөөтэйгүүр Шин Жүн Шиг хүндэт захиралын энэ удаагийн лекц нь Солонгосын уламжлалт хагалгааны бус аргын талаар маш их сонирхож буй Хятадын үндэсний телевизийн суваг ( NTD TV)  ийн урилгаар явагдсан байна.

NTD суваг нь хойд Америк, Европ, Австрали,  Ази гэх мэт 4 томоохон нутгуудаар кабелийн холболт, ухаалаг аппарат зэрэг дижитал сүлжээгээр дамжуулан 100н сая гаруй үзэгчидтэй Хятадын үндэсний телевизийн суваг юм.