Эрүүл мэндийн мэдээлэл

Хүзүүний булчинг хөгжүүлэх дасгал

jasengmn_health_201507_1

Хүзүүний булчинг хөгжүүлэх дасгал
Толгойгоо тэнцвэртэй байлгахын тулд хүзүүний булчингаа хөгжүүлэх нь зүйтэй. Хүзүүний булчинг чангалснаар хүзүүний яс, булчин, үе нь хүртэл чангардаг.

Толгойгоо урагш хойш хөдөлгөх
Хийх заавар
1. Хоёр гараа тохойгоор нь нугалан толгойны ард хуруунуудаа салаавчлана.
2. Толгойгоо хойш нь гэдийлгэн татаж, хоёр гараа урагш нь хүчилнэ.
3. 6-10 секунд орчим хүчилж байгаад
4 секунд орчим хүлээнэ.
4. Гараа нүүрнийхээ урд аваад өмнөх байрлалтай адил байрлал аван дасгалыг
10-15 удаа давтана.
Хүзүүнийхээ булчинг чангалахдаа толгойгоо урагш, хойш хөдөлгөхгүй хийнэ.
[Үр дүн]
Толгойгоо хойш нь гэдийлгэхэд хүзүүний булчин бэхжинэ.

Толгойгоо хажуу тийш нь хөдөлгөх
Хийх заавар
1, Баруун гараараа баруун чихнийхээ дээд хэсэгт дарна.
2, Толгойгоо баруун тийш хүчилж, гараа зүүн тийш хүчилнэ.
3, 6-10 секунд орчим дарж байгаад 4 секунд орчим хүлээнэ.
4, Гараараа нөгөө талаа мөн адил дараад дасгалыг 10-15 удаа давтана.
[Үр дүн]
Толгойгоо хоёр тийш нь түлхэж хүчилснээр хүзүүний булчин чангарна.