Часэн мэдээ

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ-1

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шигийн Солонгосын уламжлалт анагаах ухаан олон улсын харилцаа ба болон судалгаагааны ажлын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч Мичиган мужийн нэрэмжит их сургуулиас хүндэт докторын цол хүртлээ.

 

Шин Жүн Шигийн ерөнхий захирал нь саяхан Мичиган мужийн Истерин хотод зохиогдсон Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн 2017оны хаврын семистрийн төгсөлтөөс Солонгос хүн шинжлэх ухааны хүндэт докторын зэрэг хүртсэн юм.

 

Шин ерөнхий захирал нь Солонгос улсдаа хагалгааны бус аргаар нуруу нугасны эмчилгээгээрээ мэргэшсэн Часэн уламжлалт эмчилгээний эмнэлэгийг үүсгэн байгуулагч бөгөөд нуруу нугас үе мөчний уламжлалт эмчилгээ нь хагалгааны бус аргаар эмчлэх эмчилгээний аргаараа дэлхий дахин болон эрдэм шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулсан байна.

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ-2

 

Түүнчлэн 2012оноос эхлэн Мичиганы их сургуулийн урилгыг хүлээн авч шаантагны яс анагаах ухааны эмч нарт Солонгосын уламжлалт эмчилгээний талаар тасралтгүй лекц уншсаар ирсэн бөлгөө.

 

Тэрээр Часэн нуруу нугас үе мөчний судалгааны төвийг нээсэний дагуу ‘Pain’, ‘Spine’ зэрэг олон улсын эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүлүүдэд жийргэвчний эвэрхийтэй холбоотой гол судалгааны талаар дипломын илтгэлээ хэвлүүлсэн зэрэг уламжлалт анагаах ухааны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар иржээ.

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ-3

 

Мичиганы их сургуулийн захирал Lou Anna K.Simon энэ удаагийн төгсөлтийн баяр дээрээ “ Шин Жүн Шиг докторын хийж ирсэн хагалгааны бус аргаар нуруу нугасыг эмчлэх салбарын гайхалтай шинжлэх ухааны амжилт нь Америк төдийгүй дэлхий дахины хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн” ба энэ удаагийн хүндэт докторын зэрэг авсан явдал нь манай Мичиганы их сургуулийн оюутнуудад ч урам зориг болон сэдэл болох болно” хэмээн онцолсон.

 

Үүний зэрэгцээ Америкийн анагаах ухаанд Чүна бариа заслыг туршилтын төсөлд тохируулан клиникийн болон хамтарсан судалгаанд хамруулах олон улсын хэлэлцээрийг санал болгож, төгсөлтийн баярын өмнөхөн Чигаго хот дахь Америкийн шинжлэх ухааны холбооны төвөөс тус холбоо болон Солонгос улсын нуруу нугас мэдрэлийн Чүна арга заслын хүрээлэн, Часэн эрүүл мэндийн сантай олон улсын эрдэм шинжилгээний ажлын туршлага солилцох талаар гэрээг(MOU) гэрээг хийсэн байна.

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ-2

 

Энэ удаагийн хамтарсан гэрээгээр тухайн байгууллагууд нь ▲ сургалт болон судалгаа, ▲клиникийн тэтгэлэгтэй солилцоо ▲сургалт болон судалгааны зорилгоор хамтарсан судалгаа ▲ шаантагны ясны эмч-уламжлалт эмчилгээний эмч нарын тэргүүлэх эмчилгээний хамтран ажиллагаа гэх зэрэг цаашдаа шатчилсан үйл ажиллагааг явуулах төлөвтэй байна.

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг Мичиган мужийн нэрэмжит их сургуулийн хүндэт докторын цол хүртлээ-3

 

Часэн эмнэлэгийн ерөнхий захирал Шин Жүн Шиг “ Америкийн шаантагны анагаах ухаанаар тэргүүлэх үүд хаалга болох Мичиганы их сургуулийн хүндэт докторын зэргийг хүртсэн явдал маань асар их нэр төрийн хэрэг” хэмээн хэлсэн бөгөөд “ Саяханаас эхлэн зүүн эмчилгээ болон Чүна бариа засалтай адил манай улсын уламжлалт эмчилгээний талаар Америкийн анагаах ухааны салбарынханы анхааралыг ихээр татаж буйтай холбоотойгоор эмчилгээгээ таниулахад бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэж хэлсэн байна.

Нөгөө талаар АНУ-ын Мичиган мужийн нэрэмжит их сургууль нь судалгаанд төвлөрсөн нэр хүндтэй дээд сургуулиудаар дамжуулан шаантагны ясны анагаах ухаан, инженерийн их сургууль, хуулийн дээд сургууль зэрэг 17 дээд сургуулиудад бакалаврын болон магистерийн сургалтыг явуулж байна.