Часэн мэдээ
Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны итгэмжлэгдсэн | Часэн

Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны итгэмжлэгдсэн

Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны итгэмжлэгдсэн | Часэн

Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны 3дахь шатны шалгаруулалтаас уламжлалт нуруу нугасны нарийн мэргэжлийн эмнэлэгийн итгэмжлэлийг хүртсэн юм.

Каннам, Хэүндэй, Тэгү, Тэжон, Үлсан, Бүчон, Чанвон дүүрэг дэх Часэн Солонгосын уламжлалт эмнэлэгүүд маань үүнд багтсан.

Мэргэшсэн эмнэлэг гэдэг нь эрүүл мэндийн хуулийн 3р бүлгийн 5т зааснаар “ Мэргэшсэн эмнэлэгийн итгэмжлэл болон үнэлгээ зэрэгт холбоотой зарчим” тогтоож өгсөн шаардлагыг хангасан эмнэлэгийн шатлалтай эмчилгээний байгууллагуудаас эмчлэхэд бэрхшээлтэй өвчнийг эмчлэх үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгийг хэлдэг.

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь 2011онд 1дэх удаагийн, 2015онд 2дох удаагаас залгуулан 3удаа дараалан Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн нарийн мэргэжлийн эмнэлэгээр шалгарсан бөгөөд бодит байдал нь нэрэндээ тохирсон уламжлалт нуруу нугасны эмчилгээтэй мэргэшсэн эмнэлэг гэдгээ илүү тодоор баталлаа.

Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам нь 12сарын 28ны өдөр өвөрмөц эмгэг мөн эмчилгээний төрөлд мэргэшсэн эмнэлэгийн үйлчилгээг явуулдаг 109 эмнэлэгийг 3дахь удаагийн мэргэшсэн эмнэлэгээр итгэмжлэгдсэнийг зарласан юм.

Өвчтөний бүтэц харьцаа, эмнэлэгийн чанар үнэлгээ зэрэг 7төрлийн итгэмжлэлийн түвшингийн талаар эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний төвийн бичиг баримтын шалгалт болон тухайн талбарын шалгалт түүнчлэн мэргэшсэн эмнэлэгийг хянах хорооны шалгалтуудаар давжуулан 109 эмнэлэгийн шинэчлэн шалгаруулсан байна.

Уламжлалт нуруу нугасны салбараас нийт 8 газар уламжлалт эмнэлэгээр итгэмжлэгдсэн бөгөөд тэр дундаас 7 нь Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг (Каннам, Хэүндэй, Тэгү, Тэжон, Үлсан, Бүчон, Чанвон ) орсон юм. Ялангуяа Каннам болон Бүчон нь БНСУ-даа анхдагч бөгөөд дотооддоо цорын ганцаараа 3удаа дараалан итгэмжлэгдсэн бөгөөд Бүчон, Тэжон, Тэгү, Үлсан, Бусан, Чанвон дүүргийн салбарууд нь тухайн орон дүүргүүддээ цорын ганц нуруу нугасны мэргэшсэн эмнэлэгээр итгэмжлэгдсэнээр Часэн мэс заслын бус нурууны эмчилгээний талаарх итгэлийг өндөрсгөсөн. Часэн Солонгосын уламжлалт эмнэлэгийн 7салбар нь 2018оны 1сараас эхлэн 2020он хүртэл 3жилийн турш нуруу нугасны мэргэшсэн эмнэлэг гэдэг нэр алдраа үргэлжлүүлэн хадгалах бололцоотой болсон.

Часэн эрүүл мэндийн сангийн Пак Бён Му захирал “ Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь 3удаа дараалан уламжлалт нуруу нугасны мэргэшсэн эмнэлэгээр шалгарсан явдал нь уламжлалт мэс заслын бус аргаар нуруу нугасны эмчилгээний талаарх тууштай зүтгэл болон ололт маань бага багаар хуримтлагдсаны үр дүн” хэмээгээд “ Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь уламжлалт мэс заслын бус аргаар эмчлэх эмчилгээгээ нь дотооддоо төдийгүй дэлхий дахинд ч хүлээн зөвшөөрөгдөх тэр өдрийг хүртэл тасралтгүй шаргуу хандлагаа чиглүүлэх болно “ гэлээ.

Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь өнгөрсөн 30 гаруй жилийн турш нуруу нугас үе мөчний эмгэгийг Цаашдаа ч тус эмнэлэг нь уламжлалт нуруу нугасны мэргэшсэн эмнэлэг гэдэг нэр хүнддээ тохирохуйцаар өвчтөнийхөө төлөө шилдэг эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд, дээд зэргийн эмчилгээний төлөө бүх хүчээ дайчлах болно.