Часэн Солонгосын уламжлалт эмнэлгийн түүх

Солонгосын уламжлалт анагаах ухааны доктор, профессор Шин Жүн Шиг уламжлалт эмч “Часэн” эмнэлгийг 1990 онд үүсгэн байгуулсан бөгөөд ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар анагаах зорилгоор олон жил ажилласны үр дүнд “Чонпажон” уламжлалт эм, Хөдөлгөөнт зүү болон бусад олон шинэ эмчилгээний аргуудыг нээсэн юм. Тэнцвэр алдсан ууц, муруйсан нурууг тэгшлэх “Чүна” бариа заслыг нээснээр ууц нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх аргачлалыг улам хурдацтайгаар хөгжүүлэх болсон юм.