Healthy Body-line тураах үйлчлгээтэй уламжлалт эм
Хүний бие организм тодорхой хэмжээний таргалалттай байх нь эрүүл мэндэд сайн гэсэн судалгааны ажлууд байдаг /BMI үзүүлэлт 25~30/.
Тодорхой хэмжээний таргалалттай байх нь гормоны тэнцвэр балансыг барьж өгснөөр биеийн дархлаа эсэргүүцлийг сайжруулах болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг гэнэ.
Гэсэн хэдий ч хэт их таргалснаас болж зүрхний шигдээс, даралт ихсэх, диабет, элэг өөхшихөөс гадна биеийн жингийн илүүдлээс болж үе мөч болон нурууны ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөнүүд нь илүү байдаг тул илүүдэл жингээ эрүүл аргаар хасах нь хамгийн чухал зүйл юм.
Ууц нуруу, үе мөчний мэс заслын бус эмчилгээний салбарт дэлхийд тэргүүлэх Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг эрүүл аргаар илүүдэл жингээ хасах уламжлалт эмийг Та бүхэнд санал болгож байна.
- Уламжлалт жин хасах эм
- Уламжлалт хайлдаг утсаар татах арга
- Хүн орхоодойтой зүүн эмчилгээ
- Илүүдэл жинг хянах эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ
“Квэчон-Эг” хамрын цацдаг шингэн
Ханиад, гамрид зэрэг хамрын хөндийн өвчний улмаас нус гарах, хамар битүүрэх, хамрын доторх ханын судал үрэвсэх зэрэг үед байгалийн цэвэр гаралтай цацдаг шингэн “Квэчон-Эг” уламжлалт эмээр өвчнийг дарж болно.
Ямар үед хэрэглэх вэ?
Гамрид болон нус гарах, хамар битүүрэх, найтаалгах, хоолой хуурай оргиж хатах, загатнах, халуун оргих зэрэг үед хэрэглэнэ.

“Санхватан” цай
Санхватан нь Солонгосын түүхэн Чусон Улсын үед байсан алдарт уламжлалт эмч Хожүн/Хөжүнь/-ий бичиж үлдээсэн “Дун-Ый Бугам” номны жорын дагуу найруулсан эмийн ургамлын найрлагатай энэхүү цай нь ядаргаа болон стрессийг тайлж өгөх үйлчилгээтэй юм.
Ямар үед хэрэглэх вэ?
Хоолны шингэц муу, амархан ядрах, хүйтэн хөлс чийхрах, шөрмөс татах болон булчин зангирсан, ядаргаанд орсон үед уухад сайн.

Часэн Бувонгу
Солонгос лийр жимснээс гадна олон төрлийн эмийн ургамал, үндэсний найрлагатай өтгөн ханд нь ханиадтай үе, цэр ховхлох, амьсгалын замын өвчинтэй үед биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчнийг намдаах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй.
Ямар үед хэрэглэх вэ?
Тоос шороо ихтэй улиралд амьсгалын замын эрхтэн сул дорой үед хэрэглэхэд зохимжтой. Багш, зөвлөх болон их ярьдаг үйлчилгээний ажилтнууд биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Цэр ховхолно, ханиад дарга, архитыг намдаана.

“Часэн-Чүна” дэр
Унтаж байгаа үед хүн бүр өөрийн эрхгүй янз бүрийн байдлаар хөдөлж тогтворгүй байршилтай унтдаг байна. “Часэн-Чүна” дэр нь дээшээ болон хажуу тийшээ харж хэвтэхэд хүзүү болон нурууг хамгийн тав тухай болон тэгшхэн зөв хэлбэрт барихаар нарийн тооцооны дагуу үйлдвэрлэгдсэн дэр юм.
Ямар үед хэрэглэх вэ?
Хэт их нам, эсхүл өндөр дэрнээс болж өглөө босоход хүзүү нуруугаар хөших, хүзүү урагшаагаа налуу, эсхүл байнгын хүзүү нуруугаар хүндвэртэй мэт байдаг хүмүүс хэрэглэхэд зохимжтой бүтээгдэхүүн. Нойр сайн хүрдэггүй, эсхүл их хурхирдаг хүмүүс хэрэглэж үзээд, өөрийн дотны хүмүүстээ ч бэлгэнд авдаг. “Часэн-Чүна” дэрийг хэрэглэж үзэхийг санал болгож байна.
