Часэн мэдээ
public-relief-hospital-1

Корона19 вирусын халдварыг эмнэлэг дотроос авахаас урьдчилан сэргийлнэ – ‘Сэтгэл амар эмчилгээгээ хийлгээрэй’ Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэг

 Часэн Солонгосын уламжлалт эмнэлэгийг БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамнаас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэгээр шалгарууллаа

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэг гэдэг нь Корона19 вирусыг эмнэлэг дотроос халдвар авах эрсдэлээс айх зүйлгүйгээр эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд туслах зорилгоор улсаас гаргасан аюулгүй байдлын дүрмийг бүрэн хангасан эмнэлэг юм.

Амьсгалын замын өвчтэй өвчтөн болон амьсгалын замын ямар нэг асуудалгүй өвчтөнийг тусгаарлан тусад нь эмчлэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх улсаас гаргасан хууль дүрэм горимыг даган мөрдөж буй эмнэлэгийг хэлнэ

(Сонгон шалгаруулсан өдөр 2020.03.24)

Jaseng Hospital of Korean Medicine has been designated as a public relief hospital by the Korean Ministry of Health and Welfare.

1. Нуруу нугас үе мөчний эмгэгийн эмчилгээг сэтгэл амар хийлгээрэй
Часэн эмнэлэг нь адил амьсгалын замын асуудалтай өвчтөнийг тусгаарлах байрыг байгуулан нуруу, үе мөчний өвчтэй амьсгалын замын асуудалгүй өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгсөн

2. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ч мөн аюулгүй боллоо
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний эргэлтийг хориглож байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгч чөлөөгөөр гарах/ гадуур хонох зэргийг хориглон халдварт өртөхөөс хамгаалах арга хэмжээг авч байна.

3. Халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг нягт нямбай хэрэгжүүлж байна
Нийт эмч болон ажилчид халвараас урьдчилан сэргийлэх дүрмийг ягштал баримталж өдөр бүр эмнэлэг доторх халдваргүйжүүлэлт болон ариутгалын арга хэмжээг авч байгаа бөгөөд гар ариутгагчийг бүх газарт байрлуулах зэрэг эмнэлэгийн халдваргүйжүүлэлтийг эрс сайжруулсан болно.

* Часэн эмнэлэг нь Корона 19 вирусын шинжилгээг хийхгүй

 

[Байнга асуудаг асуултууд]

Q. Асуулт. Корона 19 шинжилгээг авч байгаа юу?

A. Хариулт . Часэн эмнэлэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэгийн А хэлбэр тул Корона 19 вирусыг шинжилгээг хийх боломжгүй юм.Уг шинжилгээг хийлгэхийн тулд дүүргийн эмнэлэг болон тусгай шинжилгээний төвүүд рүү очихыг зөвлөж байна.

 

Q. Асуулт. Халуунтай ,хуурай ханиалга, хоолойны өвдөлт, амьсгалын замын зовиур зэрэг шинж тэмдэгүүдийг үзүүлэх боломжтой юу?

A. Хариулт . Часэн уламжлалт эмнэлэг нь нуруу нугас үе мөчний төрөлжсөн эмнэлэг учраас тухайн өвчний зовиуртай үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд амьсгалын замын асуудалтай өвчтөнийг тусгаарлах зэрэг олон төрлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа.Амьсгалын замын эрхтэний эмгэгүүд нь үндсэн шинж тэмдэг тул эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй иргэдийг нухацтайгаар мэргэшсэн тусгай шинжилгээний төвүүдийн эмчилгээг хийлгэхийг санал болгож байгаа.