1

Сайн үйлсийн аян

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

imageview

Хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа Бангладеш улсын иргэн 21 настай Питрийн талаар тус улсын нийгмийн халамжийн төвд сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан БНСУ-ын иргэн Часэн эмнэлэгийн эрүүл мэндийн санд туслах хүсэлтийг уламжилсан юм. Питр нь бага наснаасаа өнчирсөн бөгөөд 2 талын түнхний өвчлөлтөөс болж хөл нь урт богино болсон байсанаас алхаж явахад хүндрэлтэй мөн хөлийн хуруу нь хүртэл төрөлхийн согогтой тул хавсарсан эмгэгээс үүдэлтэйгээр маш хүчтэй өвдөлттэй ч санхүүгийн боломжгүйн улмаас өвчин намдаагч эм ууж тэвчин амьдардаг байжээ. Энэ мэдээг хүлээж авсан Часэн эрүүл мэндийн сангаас 50сая воны өртөгтэй 2 үе шаттай  мэс заслын нийт төлбөрийг ивээн тэтгэсэн байна.

Часэн эрүүл мэндийн сангийн захирал Пак Бен Му хэлэхдээ “ Мэс заслаа амжилттай хийлгэн төрсөн нутагруугаа буцсан үе шигээ Солонгос улсыг сайхнаар дурсаж цаашдаа эрүүл сайхан амьдрахыг хүсч байна.Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг орон даяарх өвчтөнүүдийг эмчилдэг. Мөн түүнчлэн эмч нарын нэг хэсэг маань дэлхийгээр тарж төрөл бүрийн өвчин зовлонтой хүмүүс асуудлыг чих тавин сонсож байгаа” хэмээсэн бөгөөд Часэн эрүүл мэндийн сан нь цаашдаа дотоодын албан ёсны хамгийн том сан учраас өвчтэй хүмүүст тусалж болох арга замыг байнга бодон олж улам олшруулахыг хичээх болно гэж дамжуулсан юм.