Community Outreach
kakaotalk_20161206_120538612

Эмчилгээний үр дүнг эцсийг нь хүртэл хардаг Часэн уламжлалт эмнэлэгийн хамт олондоо маш их талархаж байна

Эмчилгээний үр дүнг эцсийг нь хүртэл хардаг Часэн уламжлалт эмнэлэгийн хамт олондоо маш их талархаж байна

kakaotalk_20161206_120538612

 

Эрүүл мэндийн хамтын сайн үйлсийн аян хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон Монгол Улсын их эмч Ган өлзий чанга дуугаар Часэн уламжлалт эмнэлгийн эмч нарт талархлын үгээ илэрхийлжээ.

Часэн уламжлалт эмнэлэг нь сүүлийн үед Монгол улаанбаатар уламжлалт эмнэлэгийн 200 гаруй нуруу нугас дисктэй өвчтнийг дорно дахины эмчилгээний сайн үйлсийн аян арга хэмжээний хөтөлбөрт хамруулсан билээ.

Тэдгээр нэг нь БНСУ-ын эмчилгээг дэлхий нийтийн сайн үйлсийн төлөө эрүүл мэндийн яам болон БНСУ-ын эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан сайн үйлсийн аянд хамрагдах өвчитөнг сонгон шалгаруулах үйл ажиллагаа болж өнгөрөв.

Эрүүл мэндийн сайн үйлсийн үйл ажиллагаа нь буурай хөгжилтэй орны өвчтөнг үнэ төлбөргүй урьж эмчилгээнд хамрагдуулах хөтөлбөр юм. Сонгогдсон өвчтөн болон асран хамгаалагчийн нисэх онгоцны хоёр талын төлбөр болон бусад амжиргааны зардлыг эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгээс дэмжиж байгаа билээ.

Энэ удаагын сайн үйлсийн үйл ажиллагааны хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон Ган-Өлзий нь Улаанбаатар хотын нэгэн өрхийн эмнэлэгт эмчээр ажилладаг. Тэрээр өнгөрсөн жил яаралтай тусламж үзүүлэх өвчитнийг эмчилэх гэж байгаад хүнд бэртэж нуруунаасаа эхлээд баруун талын хөл хүртэл өвчилж мэдээгүй болсон байлаа.

kakaotalk_20161206_120522947

 

Хэвийн суухад хүртэл хэцүү болсон өвдөлт болон мэдээгүй болсон байдал бага багаар хүндэрч байсан ч эмчилгээ хийж өвчтөн үзэж, цаг завгүй  өдөр бүр өвчин намдаагчаар түр аргалж байжээ. Эцэст нь Ган-Өлзий нь хэвийн алхаж чадахгүй таягтай Часэн уламжлалт эмнэлэгийхэнг хайж ирсэн . Хүнд нөхцөл байдлыг мэдсэн Часэн уламжлалт эмнэлгийн ажилтнууд түүнийг БНСУ-д урьж хэвтэж эмчилүүлэхээр шийджээ.

Ган-Өлзий нь“Өвчтэй хүнийг эмчилдэг эмч хүний хувьд өөрийн өвдсөнг өвчтөнийхөө өмнө өөрийгөө барьж нүүрэн дээрээ ил гаргаж чадахгүй өвчин намдаах тариа тариулж ажиллахаас өөр арга байхгүй байлаа, намайг урьсан  Часэн уламжлалт эмнэлгийн хамт олондоо маш их талархал илэрхийлье, би бүрэн эдгэрсэн хойноо Монголруугаа буцаж очоод эмчийнхээ ур чадварыг олон хүмүүст танилцуулах болно” гэж талархалын үгсийг өргөлөө.

Часэн уламжлалт эмнэлгийн эмч Ким Ханил “Хүнд хэцүү үүрэг даалгавартай  эмчийн ажил цалин ч муу учраас тохирсон эмчилгээг хийлгэж чадаагүй мөн энэ удаагийн эмчилгээгээр дамжуулан Ган-Өлзийнгийн биеийн байдал хурдан эдгэрч өвчтэй хүмүүсийн төлөө эмнэлгийн үйл ажиллагаандаа хүчин зүтгэнэ гэдэгт найдаж байна” гэж хариулсан юм.

 

kakaotalk_20161206_120532838

Нөгөө талаараа Монгол Улс эрс тэс уур амьсгалтай дээр нь өвөл нь урт, хүйтэн оронд тооцогддог. Түүнчлэн Монголчууд хөдөлгөөн бага өөх тостой бүтээгдхүүн их хэрэглэдэг нь монголд нурууны дисктэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэвч “ Өвдвөл заавал хагалгаа хийлгэх ёстой” гэсэн ойлголт монголчуудын дунд давамгайлсан байдаг нь бусад улстай харьцуулахад хагалгаа хийлгэх давтамж өндөр байдаг.

Ган-Өлзийдөө хурдан эдгэрхийг Часан эмнэлгийн хамт олноос хүсэж байна.