Часэн Дүрст оношлогооны тасаг
X-ray, MRI, CT-гээс гадна ясны сийрэгжилт зэрэг сүүлийн үеийн дүрст оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар ууц нуруу, үе мөчний өвчнийг зөв оношлогоо хийн ажиллаж байна.
MRI
Босоо, хэвтээ зүсэлттэй байдлаар дүрст мэдээллийг хадгалж нурууны диск, мэдрэл болон булчин шөрмөс, нурууг хүрээлэх хэсгийг нарийвчилсан дүрслэлээр харуулах дүрс оношлогооны төхөөрөмж
CT: Компьютер томограф
Рентгений шинжилгээгээр харагддаггүй нурууны ясны хэсгүүдийг нарийвчлан харуулар, яс болон үе мөч, зөөлөн эд, дискний байдал болон ясны шохойжилт зэргийг харах бололцоотой дүрст оношлогооны төхөөрөмж
X-ray Рентген
Ууц нурууны ясны байдлыг дүрст хэлбэрээр оношлох бололцоотой төхөөрөмж.
Ultrasonography – Булчин ясны ЭХО
Ультра долгионоор мэдрэл, шөрмөс зэрэг нарийн ширхэгтэй эдийг дүрсээр илэрхийлэх бололцоотой төхөөрөмж. Дүрст бичлэг хэлбэрээр оношлогоог хийхэд булчин, үе мөч, яс болон шөрмөс холбоосуудын хэвийн бус байдлыг ажиглах бололцоотой.
Яс сийрэгжилтийн оношлогоо
Тодорхой талбай доторх ясны нягтралыг тодорхойлж өгснөөр ясны сийрэгжилтийг тогтоодог оношлогооны төхөөрөмж.
Digital Infrared Thermal Imaging (DITI): Биеийнээс ялгарах дулаанаар оношлогоо хийх төхөөрөмж
Биенээс ялгарах дулаан, долгион зэргийг хянаж өвдөлттэй хэсэг болон хэвийн байдалтай хэсгүүдийг ялгааг өнгөт дүрсээс илэрхийлж харьцуулж өгөх бололцоотой дүрст оношлогооны төхөөрөмж.
Цус болон шээсний шинжилгээ
Бие организмын өөрчлөлтийг шууд илрүүлэх бололцоотой шинжилгээнүүд. Үрэвслийн хэмжээ, эмчилгээний үр дүн зэргийг эдгээр шинжилгээнүүдээр хамгийн богино хугацаанд мэдэж авах бололцоотой.