Q. Часэн Солонгосын уламжлалт эм юугаараа өөр бэ?
Стандарт эм хэмжил зүйн 9 шат шалгалт, чанарын 2 шат шалгалтанд ордог. Хүнс, эм эмэн бүтээгдэхүүний эрхлэх газрын hGMP(сайн чанарын уламжлалт эм, эмэн бүтээгдэхүүн, стандарт хэмжил зүйн стандарт) сертификат авсан уламжлалт эм, эмэн бүтээгдэхүүнээ л ашиглаж байгаа бөгөөд түүгээр зогсохгүй “Солонгосын эм эмэн бүтээгдэхүүн судлах шинжилгээний төв”-ын чанарын шинжилгээнд хамрагдаж байна.Часэн эмнэлэгийн уламжлалт эмийн хувьд албан ёсоор батлагдсан юм.
Q.Өвдөлт арилсан ч гэсэн эмээ тогтмол тастралтгүй уух хэрэгтэй юу?
Чүна эмийн үр дүнг гурван шатаар ангилж үзэж болно. Нэгдүгээрт: Мэдрэлийн эрхтний эргэн тойрны үрэвсэл болон хаванг бууруулах, өвдөлтийг багасгах, гэмтсэн зөөлөн эдийг анагааж эмчлэх. Өвдөлт байхгүй боллоо гээд эмээ уухаа болих нь сөрөг нөлөөтэй. Суларсан булчин, шөрмөс, яс болон мэдрэлийг сайтар бэхжүүлэн төлжүүлж байж өвчнийг дахиулахгүй хамгаалах боломжтой. Уламжлалт эмийг тогтмол ууж хэрэглэж байж цусан дахь эмний хэмжээ биеэнд байснаар үр дүнгээ өгнө.
Q. Уламжлалт эмийг урт хугацаагаар уувал жин нэмэх юм уу? бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг үү?
Чүна эмийг өдөр бүр тогтмол хэрэглэсэн 128 өвчтөнгүүдийн элэгний үйл ажиллагааны AST-ALT-ыг долоо хоногт нэг удаагаар зургаан сар шинжилж ажигласаны үр дүнд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй бөгөөд харин ч эерэг үр дүн үзүүлсэн байна. Мөн биеийн жинг ажигласаны үр дүнд эм уухын өмнө ба хойно ямар нэгэн нөлөөлөл байгаагүй. Гагцхүү өвчлөлтэй өвчний тохиолдолд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дараа эм авахыг санал болгодог бөгөөд цусны үзүүлэлтэнд байнга анхаарал хандуулан ажиглах хэрэгтэй.
Q. Эм хэрэглэх зааврын талаар хэлж өгнө үү?
Ердийн тан эмийг хоол идсэний дараа 30минут-1 цагийн дараа халааж ууна. Харин эмийн найрлагаас шалтгаалж идэж уусан хоол болон эм уух нь өөрчлөгдөх боломжтой. Заавал хариуцаж байгаа эмч болон орчуулагчаас асуух хэрэгтэй. (Жиш: Тураах үйлчилгээтэй уламжлалт эм, дотрын өвчлөлийн уламжлалт эм зэрэг)
Q. Яагаад заавал уламжлалт эмийг халааж хэрэглэх хэрэгтэй бэ?
Хүйтэн чанарын хурц гашуун эмийн хувьд хүйтнээр хэрэглэсэн тохиолдолд гашуун оргих эсвэл дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх тул халааж хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлэх нь бага, хурдан шингэж, эмний үр дүн ч сайн байдаг. Тан эмийг гялгар савтай чигээр нь халуун устай аяганд хийвэл хурдан хална.
Q. Заавал хөлдөөгчинд хийж хадгалах хэрэгтэй юу?
Сөрөг нөлөө багатай 100% эмийн ургамал тул бага зэргийн арчилгаа хэрэгтэй байдаг. Тан эмийг уухын өмнө ба дараа битүү савлагаатай байдаг учир нэг сар орчим дулаан температур ( нарны элч бага, хуурай сэрүүн газар)-т байсан ч ямар нэгэн асуудал гарахгүй ч байнгын дулаан хэмийн өөрчлөлтөөс шалтгаалж эмний үр дүн багасах сөрөг нөлөөтэй тул хөлдөөгчинд хадгалах нь хамгийн сайн арга гэж зөвлөе.
Q. Эм уух хугацаанд идэж болохгүй хоол байгаа юу?
Ууж байгаа эм болон тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж идэж болохгүй хоол байгаа. Хүн тус бүр биеийн онцлог өөр өөр тул уламжлалт эмчээс зөвлөгөө аван эмээ хэрэглэх нь тун зүйтэй.
Q. Ханиадны эм болон үрэвсэлээс сэргийлсэн антиобитик эмтэй хамт хэрэглэж болох уу?
Ханиад, үрэвсэл зэргийг эмчилэх зориулалттай антиобитек хэрэглэх тохиолдолд нэг долоо хоногын зайтай уух хэрэгтэй. Антиобитекын хувьд бодисын солилцоонд дэмжлэг үзүүлдэг дотор эрхтний бактиеруудыг устгадаг учир уламжлалт эмний үр дүнг бууруулах сөрөг нөлөөтэй тул нэг долоо хоногын турш тараг болон исгэсэн хоол идэх хэрэгтэй.
Q. Эм уусны дараа бие тавгүйтэх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
ухайн эм биенд тархах үед бөөлжис хүрэх, дотор муухайрах, бие тавгүйрэх үе байдаг.
Эмнээс шалтгаалж сарын тэмдэгт өөрчлөлт орох тохиолдол бий. Энэ нь тухайн хүний биед гарах бага зэргийн түр хугацааны өөрчлөлт тул санаа зовох хэрэггүй. Хэрвээ
1) Уламжлалт эмийг хэрэглэх явцад хоол шингээлтэнд асуудал үүсэх, гүйлгэх тохиолдолд ууж байгаа эмнийхээ хэмжээг багасгах хэрэгтэй. (Жиш: 1 уутыг өглөө оройдоо хувааж уух) Хэдэн хоног тасралтгүй эмээ багасгаж хэрэглээд ч дотор муухайрах нь зогсохгүй бол хариуцаж буй эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй.
2) Уламжлалт эм болон ханиадны эмийг хамт хэрэглэхэд халуунтай байвал уламжлалт эмээ уухаа зогсоож эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Q. Хэрэглэж байгаа эмний төрөл болон найруулах хэмжээг мэдвэл өөрөө найруулж ууж болох уу?
Аливаа нэгэн эрүүл мэндийн төвөөс мөрөг загас, ямаа, нохой гэх зэрэг амьтны гаралтай уламжлалт эм хэрэглэх, эмийн агууламж харьцангуй хүчтэй ургамал, хүн орхоодойг ч хамаагүй ихээр хэрэглэвэл дотор эрхтэнд сөрөг нөлөөтэй учраас заавал мэргэжлийн уламжлалт эмчээс онош авч эмээ уух хэрэгтэй.
Q. Шинж тэмдэг нь адилхан хүн миний хэрэглэж байгаа эмнээс хамт ууж хэрэглэж болох уу?
Шинж тэмдэг нь адилхан байлаа гээд бүх хүнд тухайн эм таарна гэсэн ойлголт байхгүй.Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дараа эмээ ууж хэрэглэх хэрэгтэй.
Q. Уламжлалт эмийн амт болон өнгөн өмнө нь ууж байсан эмнээс өөр шиг байна.
Нэгдүгээрт, Тан эмийг найруулах явцад маш бага зэргийн өөрчлөлт гарах тохиолдол байдаг. Тэгэхдээ санаа зовох хэрэггүй ээ, учир нь автомажсан хэмжих багаж системээр эмний найрлагыг сайтар шалгадаг тул эмийн үр дүнд өөрчлөлт гарахгүй, амт ч адилхан байдаг..
Хоёрдугаарт, Тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалж чихэрлэг амт, гашуун амт бага зэрэг хүчтэй мэдрэгдэж байж болно.
Q. Уламжлалт эмийн хэмжээ өмнөхөө бодоход өөр юм шиг байна.
Тухайн эмийг хэрэглэхэд амар, төвөггүй байх үүднээс шинэчлэн өөрчилсөн хэсэг юм. Амар залгигдах, шингэх хугацаа ч гэсэн 40 хувь багассан. Эм уусны дараа дотор эрхтэнд ч тухтай сүүлийн үеийн дэвшилтэд
Q. Том хэмжээний мэс засал болон хорт хавдарын мэс заслын дараа дархлаа, биеэ тэнхрүүлэх үйлчилгээтэй эм ууж болох уу?
Том хэмжээний мэс засал болон хорт хавдарын мэс засал нь хүний биенд маш том нөлөө үзүүлдэг. Наркозонд ороод мэс засал авсаны дараа хүний биеийн дархлаа буурсан байдаг. Ялангуяа хүний бие өөрөө сэргэх чанартай байдаг бөгөөд тодорхой хэмжээний дархлаатай байснаар энэ зүйл боломжтой байдаг. Суларсан бие болон дархлааг сэргээх, шарх илааршихад үр дүнтэй Часэн эмийг хэрэглээсэй хэмээн ятгая.
Q. Төлөөлөл болсон дархлаа,биеэ тэнхрүүлэх эм байгаа юу?
Юуггундан: Бидний биеэнд энерги дутагдаад ирэх цагт ядрах, цусны эргэлт, дотор эрхтний үйл ажиллагаанд асуудал үүсдэг. Юуггундан нь ядарсан биеийг сэргээж өгдөг Часэн эмнэлэгийн төлөөлөл болсон дархлаа, бие тэнхрүүлэхэд ач тустай эм бөгөөд хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж зүрх, элэг, бөөр үйл ажиллагааг сэргээж өгдөг үр дүнтэй билээ. Мөн зөнөхөөс сэргийлж санах ойг дээшлүүлж өгдөг
Тыгжондан: Часэн эмнэлэгийн бренд болсон эмнүүдийн нэг бөгөөд хүний биеэ дэхь шингэн, энергийг нөхөж хуримтлагдсан хорт усыг гадагшуулж хоргүй болгож өгөх үүрэгтэй.Нас ахих, хэт ажлын ачаалалаас болж бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсэх нь бий.Үүнээс үүдэж бэлгийн чадавхи муудах, үс унах, стрессдэх гол шалтгаан болдог бөгөөд ялангуяа уг тыгжондан эм хүний биеийг эрүүлжүүлэхэд тустай.
Гунжондан: Буганы цустай эвэр, интоор модны жимс, Тангуй модны үндэс, зэрлэг гөрөөс зэрэг ургамал амьтны гаралтай эмийн ургамалуудыг хооронд хольж хийдэг эмийг хэлнэ. Уг эмийг эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүхий л насны хүмүүм хэрэглэх боломжтой бөгөөд бие тэнхрүүлэх, стресс тайлах, оюуны чадавхыг дээшлүүлж цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг эм юм.Мэс заслын дараах сульдсан бие, дархлааг сэргээж энергийг нөхөж өгөх үйлчилгээтэй.
Үүнээс гадна Хуангундан, Чонгундан, Часэнгунжиндан, Куанжолгу, Цусын эвэртэй Конбитан зэрэг тухайн өвчтний биеийн дархлааг сэргээж өгөх үүрэгтэй эмнүүд байгаа.
Уламжлалт эмийг хаанаас яаж захиалах бэ? Хүргэлт үйлчилгээгээр авах тохиолдолд хэд хонох бэ?
Тухайн эм авах өдрөө 3-р байр 1 давхарт байрлаж буй эмнэлэгийн захиргааны хэлтэст эмчилгээний төлбөрөө төлөөд яг хажууханд эмийн санд очиж баримтаа үзүүлээд эмээ авах боломжтой.
Сөүл хот, Кынги зэрэг ойрхон хотуудад бүртгэлд орсны дараа тухайн өдөртөө илгээнэ. Харин хотоос зайдуу орших бүс нутгийн хувьд 2-3 хоног зарцуулна.
Q. Уламжлалт эмийг гадаад руу хүргэх үйлчилгээ үзүүлдэг үү? Боломжтой бол хэдий хугацаа зарцуулдаг бэ?
EMS гадаад улс руу хүргэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хүргэлтийн төлбөрийг тухайн захиалагч өөрөө төлөх бөгөөд бэлэн мөнгөөр гүйлгээ хийгдэнэ. Амьдарч буй улсын онцлог холоос шалтгаалж зарцуулах хугацаа өөр өөр байна. Орос, Казакстан улсууд руу 10-15 хоног зарцуулдаг.
Анхаарах зүйл: Часэн эмнэлэгээс хүргэлт үйлчилгээг хийдэггүй бөгөөд
Q. Эмнэлэгт өөрийн биеэр очихгүй байсан ч уламжлалт эмийг захиалах боломжтой юу? Хэрхэн бүртгэдэг бэ?
Имайл хаяг, холбогдох утсаар дамжуулан хариуцагч ажилтанд захиалга өгвөл эмнэлгийн даргатай зөвлөлдөж эмээ захиалах боломжтой. Бүртгэлийн хувьд эмнэлгээс мэдээлсэн данс руу мөнгө шилжүүлсэн баримтаа имайл хаяг, факс хаяг руу явуулахад болно.
Гүйлгээ солонгос воноор хийх данс: Хана банк Шин Жүн Шиг
Гүйлгээ гадаад вальютаар хийх данс: Хана банк Шин Жүн Шиг
Часэн уламжлалт эмнэлэгээс онош тодорхойлоогүй өвчтөнгийн хувьд үүнд хамаарагдахгүй бөгөөд заавал биеэр очиж зөвлөгөө авч мэргэжлийн эмчийн тодорхойлолтоор эмээ авах хэрэгтэй.
Q. Часэн эмчилгээ юугаараа өөр бэ?
Ердийн шинж тэмдэг өвчнийг илааршуулах эмчилгээг хэлдэг. Тэгэхдээ Часэн зүү эмчилгээ нь үрэвсэлийг арилгах төдийгүй суларсан яс болон мэдрэл, нуруу нугасыг бэхжүүлж гол өвчлөлийн голомтыг устгаснаар дахин сэдрэхээс сэргийлдэг эмчилгээ юм.
Q. Мэс заслын бус аргаар нурууны диск эмчлэх арга гэж юу бэ?
Эмтэй зүү, зүү, Чүна тэгшлэх эмчилгээ, Чүна зүүтэй эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээний аргыг ашигласан олон төрлийн нэгтгэсэн эмчилгээг хэлдэг.
Q. Уламжлалт болон орчин үеийн эмнэлэгт аль алинд нь “Үрэвсэл арилгах” эмчилгээ хийнэ гэдэг. Уламжлалт болон европ эмчилгээний ялгаа юу вэ?
Бид бүгдийн мэддэгчилэн үрэвсэл дарах зорилгоор антибиотек уух, мэдрэл сэргээх хагалгаа зэрэг нь химийн найрлага /стероид багтсан/ -ийн тусламжтайгаар агшин зуурт тухайн зовиурыг арилгах арга юм. Давтан хийгдэх тусмаа химийн найрлаганд дасал болох магадлал ихсэх аюултай байдаг. Часэний тан болон зүү эмчилгээ нь үрэвслийг арилгаад зогсохгүй, хүний бие дэх үрэвслийг эсэргүүцэх чадвар бүхий дархлааг сэргээж өгдөг. Дахин үрэвсэл үүсэхээс сэргийлдэг.
Q. Нурууны дискийг мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой юу?
Часэн мэс заслын бус аргаар нурууны диск эмчлэх боломжтой клиникийн судалгааны үр дүнг үзвэл нуруу нугасны өвчлөл болох нурууны диск гэмтсэн өвчтөнгүүдийн 95 хувь нь эдгэрч сайжирсан байна. Гэмтэл мэс заслын гол гарын авлага Кембел номноос үзэхэд, дискээс үүдсэн өвчтөнгүүдийн 2-5 хувь нь л мэс заслын аргаар эмчлэх боломжтой хэмээн тодорхойлсон байна.
Q. Мэс засал болон мэс заслын бус аргаар эмчилгээ хийхэд юуг хэмжүүр болгодог бэ?
Мэс засал авах хэрэгтэй шинж тэмдэг
– Булчин агших
– Тэсэхийн аргагүй өвдөлт хэт урт хугацаагаар үргэлжлэх (мэс заслын бус аргын эмчилгээ, мэдрэл тасдах эмчилгээ авсан ч үр дүнгүй тохиолдолд)
– Мэдрэл цочирдох шинж тэмдэг ( Foot Drop зэрэг гэнэт мэдээгүй болох шинж)
– Өтгөн шингэнд асуудал үүсэх
Үүнээс бусад шинж тэмдэг илрэхгүй тохиолдолд мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой. Тухайн хүний биеийн онцлог, илэрч буй шинж тэмдэгээс шалтгаалж мэргэжлийн эмчийн онош өөр байх тохиолдолд заавал зөвлөгөө авсаны дараа шийдвэр гаргах хэрэгтэй.
Q. Хэр хугацаанд эмчилгээ хийгдэж өвдөлт арилах бэ?
Хувь хүн бүрт илрэн гарч байгаа шинж тэмдэг, биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг ч Часэн мэс заслын бус диск эмчилгээний үр дүнг үзвэл, булчингийн өвдөлт: 1-2 долоо хоног, ердийн нурууны дискийн хувьд: 2-3 долоо хоног, дунд зэргийн гэмтэлтэй нурууны дискийн хувьд: ойролцоогоор 2сар дотор өвдөлт үгүй болж эдгэрсэн байна.
Гэвч энэ бол зөвхөн өвчин намдаах төдий арга хэмжээ бөгөөд өвчний эх үүсвэрийг нь арилгаагүй нөхцөлд дахих магадлалтай байдаг. Өөрийнхөө төлжих чадвараар тулгуур булчин болон шөрмөсийг бэхжүүлэх чиглэлээр, хөдөлгөөний зөв хэв маяг хэвшлийг суурилуулж өгөх нь чухал байдаг.
(Дээрх мэдээлэл нь ерөнхий эмчилгээний арга бөгөөд хүн бүрт өөрөөр нөлөөлдөг байна)
Q. Эмчлэгдсэн гэдэг нь нугалам хоорондын жийргэвч буцаад агшсан гэж ойлгож болох уу?
Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж эмчилгээний үр дүнд янз бүр байдаг. Нийт өвчтөний 30 орчим хувь нь “түрэгдэж гарч ирсэн жийргэвч нь агшиж буцаад хэвийн байдалд ордог” байна. Часэн эмнэлгийн нийт үйлчлүүлэгсдийн 95 хувь нь эмчилгээ амжилттай явагдсан гэж хэлж байгаа нь “нугалам хооронд жийргэвч агшиж орсон” биш, мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгэсний дараа өвдөлт намдаж хэвийн амьдралдаа буцаж орсон, нуруугаар өвдөхгүй болсон гэдгийг илэрхийлж байгаа юм.
Q. Эмчилгээ дуусахад элэгдсэн жийргэвч дахиад төлжинэ гэж ойлгож болох уу?
Нэгэнт элэгдэж муудсан жийргэвч дахин төлжиж анх байсан шигээ зөөлрөхгүй. Манай эмчилгээ бие организмын өөрөөрөө төлжих чадавхийг сайжруулж, жийргэвчийн элэгдэх хурдыг саармагжуулж удаашруулах үйлчилгээтэй гэж хэлж болно.
Q. Эмчилгээний үргэлжлэх хугацаа болоод хэдэн өдөр яаж эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй вэ?
Гадаадаас иргэн үйлчлүүлэгч нарын хувьд 2 долоо хоногийн хугацаатай хэвтэж эмчлүүлэхэд үр дүнтэй. Долоо хоногт 5 өдөр, нийт 10 өдөр эрчимжүүлсэн цогт эмчилгээнд хамрагдаж, 3-аас 6 сарын хугацаанд уух уламжлалт эмээ авч явахад сайн үр дүнд хүрдэг. Уламжлалт эмийн тухайн хүний биеийн байдлаас шалгаалж 3-6 сараар бичиж өгнө.
Эмээ эх орондоо уух үед Часэн эмнэлэгтэй байнга холбоотойгоор өөрийн биеийн байдлын талаарх мэдээллээ өгөхөд бид эмчилгээний чиглэл болон эмийн хугацааг нарийн тооцоолж өгөх бололцоотой.
Q. Эмчилгээний төлбөр нь хэд болох уу?
Эмчилгээний зардал нь тухайн хүн бүрийн биеийн байдал, эмчилгээний төрөл, давтамж, эмийн найрлага орц зэргээс шалтгаалж янз бүр байдаг. Дараах цахим шуудан болон утасны дугаараар холбогдож лавлана уу.
(jasenghospital@yahoo.com , +82-2-3218-2105)
Q. Зүүний эмчилгээнд хамрагдах үеэр хөдөлж болох уу? Эмчилгээний дараа хэвийн амьдралдаа орж саунд суух зэрэг үйлдлийг хийж болох уу?
Зүү тавиулсан үед хөдөлж болох хэдий ч аль болох тайван байдалтай байх нь булчинг тайлах зэрэг эмчилгээг үр дүнтэй байлгадаг. Эмчилгээ хийлгэсний дараа 20-30 минут дуг хийж амрах нь сайн. Зүүн эчилгээний дараа цусны эргэлт сайжирч бодисын солилцоо идэвхитэй явагддаг тул бага зэрэг ядарсан мэт мэдрэмж төрдөг. 24 цагийн дотор архи тамхи хэрэглэх, саунд орохгүй байхыг мэргэжлийн уламжлалт эмч нар зөвлөж байна. Хэрэв усанд орох шаардлагатай бол зүү тавиулсны 3 цагийн дараа орж болно.
Q. Зүү тавьсан зарим газар хөхөрсөн байдаг? Энэ ямар учиртай юм бол?
Зүү тавих цэгүүдээр нарийн судал болон мэдрэл байдаг тул эмчилгээний зүү энэхүү сувгуудаар дайрч өнгөрөх тохиолдолд бага зэрэг хөхрөж хавагнах магадлалтай. Энэхүү харшил эсхүл буру эмчилгээ биш, тодорхой хугацааны дараа хэвийн байдалд ордог тул санаа зовох хэрэггүй.
Q. Зүү тавьсны дараа илүү их өвдөөд байх шиг санагдаж байна.
Зүүний эмчилгээгээр зангирсан булчинг тайлах, эмэн зүүгээр үрэвсэл дарах эмчилгээ хийлгэсэн газар урьднаасаа илүү их өвдөж байгаа мэдрэмж төрдөг тал байдаг. Энэ нь эмний үйлчилгээ үр дүнтэй байгаагийн илрэл бөгөөд ганц хоёр хоногийн дараа зүгээр болдог. Ийм үед даарч хөрөлгүй биеэ дулаан байлгах нь чухал юм. Харин зөгийн хортой зүүн эмчилгээ хийлгэсэн хэсэгт хүйтэн жингээр тайвруулж өгөх хэрэгтэй байдаг.
Q. Зүү тавиад заавал 15 минут байлгах ёстой юу?
Зүү тавина гэдэг нь зангирсан булчин шөрмөсийг тайлж, тайвшруулж өгөх үйлчилгээ юм. Часэн уламжлалт эмнэлэг үр дүнгээ хамгийн сайн өгөх хугацааг эмчилгээндээ нэвтрүүлж хэрэгжүүлж байна.
Q. Мэдрэл, булчинг сэргээх эмчилгээ нь аюулгүй юу?
MRI дүрс оношлогооны тусламжтайгаар мэдрэл болон үрэвслийн байдал, хаагуур эмчилгээ хийхээ сайтар харж оношлодог тул энэхүү эмчилгээг аюулгүй, үр дүн сайтай хийх бололцоотой. Стеройд хиймийн бодисыг агуулаагүй тул богино хугацаанд 3-аас дээш удаа эмчилгээ хийлгэсэн ч хүний биенд харш нөлөөгүй, эрсдэлгүй эмчилгээ юм.
Q. Нуруугаар их өвдөөд байна. Яагаад хөдөлгөөнт зүү (MSAT)-ний эмчилгээ хийхгүй байгаа юм бол?
Өвдөлт их байлаа гээд бүх хүмүүст хөдөлгөөнт зүүний эмчилгээг хийдэггүй. Тухайн хүний биеийн байдал, мөн хөдөлгөөнт зүүний эмчилгээ үр дүнгээ өгөх өвчин эсэхийг харж байж уламжлалт эмч шийдвэр гаргана.
Q. Эмч яагаад өвдөөгүй газар зүү тавиад байгаа юм бол?
Хүний биенд зүү тавих олон цэгүүд байдаг. Нуруу, хөлтэй холбоотой зүүний цэгүүд нь хүний биеийн өөр хэсэгт ч байх бололцоотой тул тухайн хүний биеийн байдал, өвдөлтийн хэмжээнээс шалгаалж эмч зүү тавих цэгээ олж эмчилгээгээ хийдэг.
Q. Зөвхөн зүүгээр эмчилж болох уу? Заавал эмтэй хослуулж эмчилгээ хийх ёстой юу?
Зүүгээр зангирч хөшсөн булчин шөрмөсийг тайвруулж тайлах үр дүнд хүрч болно. Яс бэхжүүлэх, зөөлөн эд төлжүүлэх, мэдрэл сэргээх, булчин шөрмөсийг чангалах эмчилгээ нь байгалийн цэвэр гаралтай Часэн уламжлалт эмнэлгийн уламжлалт эмээр явагддаг. Хэрэв Та дахиулахгүй арга хэмжээ авъя гэвэл уламжлалт эмтэй хослуулсан эмчилгээ хийлгэхийг санал болгож байна.
Q. Нуруу хамгаалалтын бүсийг зүүвэл нуруунд сайн гэж сонссон. Нуруу тэгширдэг гэсэн үнэн үү?
Нуруугаар хүчтэй өвдөх үед нурууны хамгаалалтын бүсийг зүүхэд тустай байдаг. Гэвч удаа хугацаанд хэрэглэх нь нурууны тулгуур булчинг улам сулруулах сөрөг нөлөөтэй байдаг тул энэ талаар эмчилгээг удирдах уламжлалт эмчээсээ зөвөлгөө авна уу.
Q. Муруй нурууг ч гэсэн мэс заслын бус аргаар эмчилж болох уу?
Өсвөр үеийн насны хүмүүс тогтвортой эмчилгээ болон дасгалуудын тусламжтайгаар муруй нурууг тэгшсэн тохиолдол байдаг. Гэвч нэгэнт муруйсан нурууг тэгшилнэ гэдэг боломжгүй зүйл. Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нурууны ойролцоох тэнцвэр алдагдсан байдлыг хэвийн байдалд оруулах, тэнцвэр алдагдсаны улмаас зангирч хүндвэр орсон эд, булчин шөрмөсийг эмчилж өвчинг намдаах, нурууны мурийлтыг цаашлуулахгүй барих эмчилгээ хийж байна.
Q. Хэрэв олон газар зэрэг өвдөж байгаа бол бүгдийг нь нэг өдөр адилхан эмчилгээ хийлгэж болох уу? Жишээ нь нуруу болон үе мөч.
Зэрэг эмчилгээ хийж болно. Тухайн хүний эмчилгээ хүлээн авах биеийн байдлаас шалтгаалж олон хэсэгт зэрэг эмчилгээ хийж болно. Гэвч эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд зайлшгүй сайтар амрах хэрэгтэй байдаг. Тухайн хүнд нийцүүлсэн эмчилгээний хөтөлбөрийн дагуу, хамгийн хүнд байгаа хэсгээс нь эхлүүлж эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үздэг.
Q. Эмчилгээний явцад улам их өвдөөд байх юм?
Анх эмчилгэ хийлгэж эхлэхэд өвдөлтийн хэмжээ нэмэгдэх тал байдаг. Энэ нь өвчин муудаж байгаа зүйл огт биш тул санаа зоволтгүй. Хамгийн их өвдөж байсан газар нь гайгүй болоход харьцангүй бага өвдөж байсан хэсгүүдийн өвдөлт нэгэн зэрэг мэдрэгдэх үе байдаг. Мөн удаан хугацаанд тэнцвэр алдагдаж буруу тийш муруйсан булчин шөрмөсийг тэгшлэхэд бие организм тэнцвэрээ буцааж олох гэсний улмаас өвдөлт мэдрэгддэг тал анзаарагддаг. Хэрэв өвдөлт намдахгүй удвал эмчдээ өөрийн биеийн байдлаа тодорхой хэлж эмчилгээний аргачлалд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Q. Эмчилгээ хийлгэх явцад их хэмжээгээр ядраад байвал?
Анх эмчилгээ хийлгэхэд ядарч байгаа мэдрэмж төрдөг. Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг тул эмчилгээний улмаас мэдрэгдэх ядаргааны хэмжээ мөн өөр байдаг. Ийм үед сайтар унтаж амрах нь дараагийн эмчилгээг хүлээн авах боломжтой нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хэрэв сайн амарч байгаа хэдий ч эмчилгээний үед байнгын ядаргаатай мэт санагдвал эмчилгээ удардах эмчдээ энэ талаар мэдэгдэнэ үү.
Q. Нутаг буцсаны дараа дахиад өвдөөд эхлэвэл яах вэ?
Өвчин намдаах болон өвчний эх үүсвэрийг арилгах эмчилгээг хослуулан хийж байгаад нэгийг нь болиход бие организм өөрчлөлтийг сөргөөр хүлээн авч өвдөх тал байдаг. Ийм үед Танд үйлчилж байсан манай зөвлөхтэй утас болон и-мэйлээр холбоо тогтооно уу. Часэн эмнэлгийн уламжлалт эмийг уунгаа эх орондоо хэрхэн зүүний эмчилгээнд хамрагдах талаар уламжлалт эмч мэргэжлийн зөвөлгөө өгөх болно.
Хэрэв тэсэхийн аргагүй хүчтэй өвдөөд эхлэвэл тухайн орондоо эмчид үзүүлнэ үү.
Q. Өвчин намдаах эм ууж болох уу? Уламжлалт эмтэй хослуулан хэрэглэж болох уу?
Өвчин намдаах эм уухад харшлах зүйл байхгүй хэдий ч мэргэжлийн эмчийн зааварчилгааны дагуу эм уухыг зөвлөж байна. Мэргэжлийн эмч нар өвчин намдаах эмийг байнга хэрэглэхгүй байхыг зөвлөдөг тул хэрэв хэрэглэх шаардлагатай бол уламжлалт эмтэй нэг цагийн зайтай хэрэглэхийг санал болгож байна.
Q. Массажинд орж болох уу? Физик эмчилгээ хийлгэж болох уу?
Массаж болон физик эмчилгээ нь өвчний эх үүсвэрийг арилгаж чадахгүй тул массажийг хэт их хийлгэх нь уламжлалт эмчилгээнд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үздэг. Нуруунд хүчтэй массаж хийж дарах, гишгүүлэх зэрэг нь уламжлалт эмчилгээнд нийцэхгүй тул хэрэв шаардлагатай бол зангирсан булчин суллах зөөлөн массаж төдийн физик эмчилгээ хийлгэхийг санал болгож байна.
Q. Уламжлалт эмнэлэг байж яагаад судас барихгүй байгаа юм бол?
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь дотрын эмчилгээний бус, ууц нуруу, хүзүү, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх уламжлалт эмнэлэг юм. Шаардлагатай гэж үзвэл Часэн эмнэлгийн дотрын уламжлалт эмчил үзүүлж болно.
Q. Ууц нуруунд сайн хүнс болон дасгалууд байдаг уу?
Хэт их өөх тостой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
Q. Сайжирсан бодит жишээнүүд байна уу?
Q. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болон гадуур эмчлүүлж болдог. Эмч ямар үед хэвтэж эмчлүүлэхийг санал болгодог вэ?
Өвчтөн өөрөө алхах бололцоогүй, хүчтэй өвдөлттэй тохиолдолд эмчийн зааврын дагуу хэвтэж эмчилгээ хийлгэхийг санал болгодог.
Q. Хэвтэж эмчлүүлэхэд гарах төлбөр болон гадуур байрлаж эмчилгээ хийлгэх хоёрт хэр их ялгаа гарах вэ? Ялгаатай бол ямар хүчин зүйл үйлчилж байна?
Эмчилгээний төлбөр болон хоолны зардал эмнэлгийн дотоод сүлжээнд хамтдаа тооцогдож бодогддог тул гадуур байрлаж эмчилгээ хийлгэхээс 2 дахин илүү зардалтай. Гэвч удирдах эмчийн амрах өдөр эмнэлгийн бусад эмч нар эмчилгээг таслалдуулахгүй байдлах, өдөрт 3 удаа тогтвортой эмчилгээ хийлгэх зэрэг давуу талтай байдаг. Нааш цааш явах зардал болон үүнд шаардагдах цаг хугацаа, эрч хүчийг тооцоолвол, мөн эмчилгээний үр дүнг харьцуулахад хэвтэж эмчлүүлэхийг санал болгож байна.
Q. Хэвтэж эмчлүүлэх тохиолдолд асран хамгаалагч хамт байж болох уу?
Асрагчийн ор байгаа хэдий ч хэвтэж эмчлүүлэх хугацаанд хамт хооллож,
байрлах боломжгүй юм.
Q. Хэвтэж эмчлүүлэхэд гадаад хүмүүст зориулсан хоолны газар, орчуулагч, асрагчийн үйлчилгээ үзүүлдэг үү?
Гадаад хүмүүст зориулсан хоолны цэсээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд нэг удаагийн захиалга 22000 Солонгосын воны өртөгтэй. Эмнэлгийн зүгээс эмчилгээ болон эмнэлэг дэх эрүүл мэндийн үйлчилгээний орчуулгын үйлчилгээг үнэгүй хангаж байгаа бөгөөд эмнэлэгт харьяалалтай олон улсын зөвлөгч нар хариуцан ажиллана. Эмчилгээнээс гадуур хувийн зорилгоору орчуулагч, асрагчийн үйлчилгээ авахыг хүсвэл бид шаардлага хангасан хүнийг холбож өгч болно/Төлбөр тусдаа/.
Q. Хэвтэж эмчлүүлэх тохиолдол юу бэлдэх хэрэгтэй вэ?
Ариун цэврийн хэрэгсэл, дотуур хувцас, эмнэлэг дотор өмсөх углааш зэрэг өөрт хэрэгтэй зүйлүүдээ бэлдэхэд болно.
Q. Гадаад хэлний орчуулагчаар хангах боломжтой юу?
Каннам дүүрэгт байрлах Часэн уламжлалт эмнэлгийн олон улсын клиникт англи, япон, орос, монгол хэлний чадварлаг орчуулагчид байгаа тул үнэ төлбөргүй орчуулга хийж туслаж байна.
Q. Ажлын цагийн талаар мэдэхийг хүсэж байна?
Долоо хоногийн 5 өдөр (Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба) өглөө 9 цагаас үдээс хойш 6 цаг хүртэл эмчилгээ хийж байна.Цайны цаг 1 цагаас 2 хүртэл
Q. Хэдэн цаг хүртэл бүртгүүлж байж эмчилгээ авах боломжтой бэ?
Бүхий л эмчилгээ өмнө нь цаг авсан байжболомжтой.
Гарцаагүй хүндэтгэх шалтгаанаар тухайн өдөр бүртгүүлсэн тохиолдолд, үдээс өмнө болон үдээс хойш эмчилгээний цаг дууссахаас 30 минутын өмнө, 12цаг 30минут ба 5цаг 30минут хүртэл бүртгүүлсэн тохиолдолд эмчилгээ авах боломжтой.
Q. Шөнө яаралтай түргэн тусламж авах боломжтой юу?
Часэн уламжлалт эмнэлэг нь шөнө яаралтай түргэн тусламж авах, өвчтөн хүлээж авах зориулалтынөрөөг тусад нь ажиллуулж байна. Гэвч шөнийн цагаар гадаад хэлний орчуулагч үйлчлэх боломжгүйг анхаарна уу
Q. Тухайн улсад байхдаа эмнэлэгт шинжлүүлсэн бичиг байхад дахин зураг авхуулах хэрэгтэй юу?
Сүүлийн (6 сараас 1жилийн хооронд) тухайн өвчинтэй холбоотой шинжилгээний бичиг байвал дахин зураг авахуулахгүйгээр эмчилгээ авах боломжтой. Гэхдээ шинжилгээний бичиг байлаа ч эмчилгээний онош болон хариуцаж буй эмч хооронд үзэл бодол өөр байвал дахин зураг авхуулах тохиолдол байна.
Q. Урьдчилан захиалсан цагтаа яг эмчилгээгээ авж чадах уу?
Часэн уламжлалт эмнэлэг нь 30минутаар урьдчилсан захиалга авж байгаа. Захиалсан цагтаа очих тохиолдолд бүртгэгдсэн дарааллын дагуу эмчилгээ авахг бөгөөд эмчилгээ тус бүрийн хугацаа нь 5минут, 10минут гэсэн заасан цаг байдаггүй болохоор цагтаа ирлээ ч тухайн эмнэлэгийн дотоод байдлаас шалтгаалж хүлээх боломжтой.
Q. Гадаад вальют (доллар, иен)-аар төлбөр тооцоо хийх боломжтой юу?
Бэлэн мөнгөөр гүйлгээ хийх тохиолдолд зөвхөн воноор хийнэ. VISA болон Master олон улсын гүйлгээний картаар тооцоогоо хийх боломжтой.
Q. Гадаад валютаас өөр мөнгө байхгүй тохиолдолд яах бэ?
Эмнэлэг дотор бэлэн мөнгөний машин байгаа болохоор картаар бэлэн мөнгө болгох воны гүйлгээ боломжтой, мөн 100 метр орчим зайд банк байгаа тул мөнгө солиулсан ч болно.
Q. Нэг удаадаа эмчилгээний төлбөрөө хураалгаж болохгүй юу?
Амбулаториор үзлэг эмчилгээ хийгдэх тохиолдолд эмчийн үзлэгийн төлбөрийг Эрүүл мэндийн хуулинд зааснаар тухайн өдрийн эмийн жор болон төлбөрийг төлөх боломжтой. Үзлэг хийгдэх шаардлагагүй бол физик эмчилгээ болон дасгал эмчилгээ хийгдэх тохиолдолд 4 болон 10 удаагийн гэх зэрэг хүссэн цикл /тоо/ -ныхоо дагуу төлбөрөө төлөх боломжтой. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдолд, уламжлалт,
орчин үеийнхтэй зөвшилцсөн төлбөр. эмнэлэгээс гарахдаа нэгмөсөн төлж болно.
Q. Эмчилгээний төлбөрийг дансаар шилжүүлж болох уу?
Эмчилгээ авахын өмнө урьдчилж явуулах хэрэгтэй.
Q. Даатгалын нэхэмжлэлийн үйлчилгээ үзүүлдэг үү? Аль эсвэл бичиг баримт өгдөг үү?
Тухайн улсын хэл тус бүр дээр хэрэгтэй бичиг баримтыг олгож байгаа бөгөөд нэхэмжлэлийг өөрөө хэлэхэд болно:
Q. Эмнэлэгийн байршилыг хэлж өгнө үү?Хэрхэн очих вэ?
Address : 858 Eonju-ro, Gangnam-gu, Seoul, Republic of Korea (635 Sinsa-dong)
Q. Эмнэлэг дотор тамхи татаж болох газар байдаг уу?
Тогтоосон эмнэлэгийн обьект дотор тамхи татах хориотой.
Q. Шууд очих автобусаар үйлчилдэг үү?
Цаг тутам 15-20минутын зайтай метроны Абгужон буудлын 2-р гарцны урдаас эмнэлэгийн 3-р байрын урд хүртэл очдог эмнэлэгийн үнэгүй автобусаар үйлчлүүлэх боломжтой.
Q. Онгоцны буудлаас тосох, зочид буудал захиалах үйлчилгээ хэрхэн авах бэ?
Тухайн орчуулагчтай холбогдож цахим хаяг, утсаар холбогдон урьдчилан захиалга өгөх боломжтой. Урьдчилан захиалах үйлчилгээний хувьд үнэгүй бөгөөд тээврийн хэрэгсэл ашигласны төлбөр, зочид буудлын төлбөрийг эмнэлэгээс хамааралгүйгээр тухайн газартаатөлөхөд болно. Үйлчилгээ авахын өмнө 24 цагын дотор цуцлах тохиолдолд тухайн байгууллагаас шимтгэл төлүүлэх аюултай тул анхаарна уу
Q. Бусад Солонгос улстай холбоотой мэдээлэл
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг
Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3,
Republic of Korea
Tel : +82-2-3218-2217
Tel : +82-2-3218-2218
Fax : +82-2-3218-2222
(Амралтын өдөр : бямба /ням гариг)