Community Outreach
share-2-1

“Солонгост ирээд дахин мэдэрсэн аз жаргал, үргэлж надтай хамт байх болно.”

Часэн эмнэлгийг үүсгэн байгуулсан доктор профессор Шин Жүн Шиг эмч 2014 оны 10-р сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ууц нурууг мэс заслын бус аргаар эмчлэх талаар семинар зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд салбарын мэргэшсэн боловсон хүчин, эмч нар их хэмжээгээр оролцож байсан бөгөөд энэ дундаас өөрийн биеийн байдлаа танилцуулан Сайн үйлсийн аянд хамрагдах болсон хоёр дахь хүн нь Наранцэцэг байлаа.

share-2-1

Наранацэцэг 14 жилийн өмнө зам гарч байсан хүүхдийг машина ослоос аварч байгаад өөрөө машинд мөргүүлж аарцаг нуруу нь муруйж биеийн байдал нь муудсан байв. Хоёр хүүхдийн эх тэрээр хүүхдүүдээ чанга тэвэрч чадахгүй, таяггүйгээр алхах бололцоогүй байсан тул Часэн эмнэлэг түүнийг Сайн үйлсийн аянд хамруулахаар шийдвэр гаргасан юм.

Часэн Солонгосын уламжлалт эмнэлгийн урилгаар Наранцэцэг 2014 оны 12-р сард БНСУ-д ирж Часэн эмнэлэгт хэвтэн эмчилгээндээ оров. MRI  дүрст оношлогоогоор 2 хэсэгт нурууны нугалам хоорондын жийргэвчний үүрэг гүйцэтгэх зөөлөн эд нь түрэгдэж гарч ирээд мэдрэлээ дарсан байв. Өрнө-Дорнын анагаах ухааны нөхөн сэргээх тасгийн эмч нар хоёр талын эмчилгээний аргыг хослуулан эмчлэх тусгай хөтөлбөрийг гаргасны үр дүнд эмчилгээ эхлээд долоо хоноогүй байхад Наранцэцэг таяггүй алхах болсон нь эмчилгээ сайн үр дүнтэй явагдаж байгааг харуулав.

share-2-2

Эмчилгээг эхлүүлээд хоёр долоо хоногийн дараа Наранцэцэг “Бие хөнгөн, эрч хүч дүүрэн, ямарч стрессгүй сайн байна. Өвдөлт байхгүй стерссгүй сайхан байна. ” хэмээн хэлээд баярын нулимс асгаруулж байлаа. Тэрээр эмчилгээг амжилттай хийж өгсөн Ким Ха Ныль эмч болон эмчилгээний явцад байнга орчуулга болон бусад эмнэлгийн талын үйлчилгээгээр хангаж өгсөн Т.Золзаяад гүн талархал илэрхийлж байв.

Эрүүл болсон Наранцэцэгт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.