Community Outreach
share1

Хоёр удаа нурууны мэс засалд ороод эмчлэгдээгүй байсан түүнд шинэ амьдралыг бэлэглэв.

Сайн үйлсийн аян хөтөлбөрт хамрагдсан Часэн эмнэлэгийн анхны гадаад иргэн бол Салтанат юм. Казахстан Улсын Алматы хотоос ирсэн Урманова Салтанат 2013 оны хоёр ч удаа нурууны мэс засалд орсон байлаа. Зогсолтгүй өвдөж байсан нурууны улмаас мэс засал хийлгэсэн тэрээр нэг жилийн дараа нурууны диск нь түрэгдэж гарч ирж хоёр дахь удаагийн мэс засалдаа орохоор болсон байна. Хоёр дахь мэс заслын дараа ч нурууны өвчин намдахгүй байсан тул түүнд цаашид аз жаргалтай амьдрах гэрэлт ирээдүй байхгүй мэт санагдаж байв.

share1

Часэн Солонгосын уламжлалт эмнэлгээс Казахстанд ирж сургалт семинар зохион байгуулахыг мэдсэн Салтанат тэр эмнэлэгт очвол өөрийн зовиуртай өвчнөөсөө салах магадлал өчүүхэн ч болтугай байгаа гэсэн горьдлоготойгоор арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна. Алматы хотод түүний биеийн байдалтай танилцсан Часэн эмнэлгийнхэн түүнийг БНСУ-д урьж авчран үнэ төлбөргүй эмчилгээ хийж өгөх болсноо мэдэгдэв.

share2

Тэрээр 2014 оны 11-р сард Часэн эмнэлгийн Олон Улсын Клиникийн Ким Ха Ныль эмч дээр хүрэлцэн ирж хоёр долоон хоногийн турш эмчилгээнд хамрагдав. Богино хугацаанд амрах завсар зайгүй хөдөлгөөнт зүүний эмчилгээ, булчин болон мэдрэл сэргээх эмчилгээ, Чүна бариа засал, физик болон биеийн тамирын дасгал сургуулилтаар Часэн эмнэлгийн мэс заслын бус эмчилгээний аргын дагуу эмчилгээ хийлгэв. Ердөө хоёрхон долоо хоногийн дотор түүний биеийн байда сайжирсан нь илт харагдаж байв.

share3

Бие нь хөнгөрсөн Салтанат БНСУ-ын Сөүл нийслэлээр хүртэл аялчихаад нутаг буцахдаа “Эмчилгээ сайн хийгдсэн нь биеийн байдал хүртэл ерөнхийдөө сайжирсан нь мэдрэгдэж байна. Зүрх сэтгэлээ гарган эмчилгээ хийсэн Ким Ха Ныль эмч болон эмчилгээний турш байнгын орчуулга хийж өгсөн эмнэлгийн зөвлөгчдөө талархал илэрхийлье.Мөн эмчилгээ хийлгэх боломжийг олгосон Часэн эмнэлэгт чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье” гээд нутаг буцсан юм.