Часэн эмнэлгийн уламжлалт эм
Часэн эмнэлгийн уламжлалт эм нь нурууны өвчний эх үүсвэр болох үрэвслийг дарах, яс болон булчин, мэдрэлийн эдийг төлжүүлэн сэргээх үйлчилгээтэй.
Байгалийн цэвэр гаралтай Часэн уламжлалт эм
Буруу суух, алхах зэрэг буруу зуршлын улмаас ууц нурууны хэвийн байдал болон тэнцвэр алдагдаж нуруу мурийх, тулгуур булчин зангирч хатуурах, нурууны булчин шөрмөс зөөлөн эдээр үрэвсэл үүсэх, цусны эргэлт саармагжих зэрэг биеийн байдал сул байдалд ордог бөгөөд хөнгөхөн цочирдох үед гэмтэл авч хүчтэй өвддөг байна.
Иймд, өвчний эх үүсвэрээс нь анагаах эмчилгээний аргачлалыг хэрэгжүүлэлгүйгээр энэхүү асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байдаг.
Часэн Солонгосын уламжлалт эмнэлгийн нуруу үе мөчний өвчнийг анагаах уламжлалт эм нь өвдөлтийн эх үүсвэр болох үрэвслийг намдааж дарах, гэмтсэн яс болон зөөлөн эд, булчин шөрмөс, мэдрэлийн эсийг нөхөн сэргээж төлжүүлдэг тул өвчин дахихаас урьдчилан сэргийлсэн суурь эмчилгээ болдог байна.
БНСУ болон АНУ-д шинэ бодисоор бүртгэгдсэн Шинбаруметин
БНСУ-ын Соүль Үндэсний их сургуулийн Байгалийн цэвэр гаралтай ургамал судлалын шинжлэх ухааны хүрээлэн, Сонгюнгван их сургуулийн Эм зүйн дээд сургуультай хамтран Шинбаруметин бодисын үрэвсэл дарах, яс төлжүүлэх, мөгөөрс болон зөөлөн эд, мэдрэлийн эд төлжүүлэн сэргээх үйлчилгээний үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон SCI зэрэглэлтэй салбарын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэн, БНСУ болон АНУ-д шинэ бодисын оюуны өмчийн патентыг албан ёсоор бүртгүүлэв.
Ууц нурууг эмчлэх Часэн эмнэлгийн уламжлалт эмний үйлчилгээний 3 үе шат
Хаван, үрэвсэл дарна
Нурууны диск хөл рүү чиглэсэн мэдрэлийг дарахад ууц нуруу, аарцаг, хөл рүү бадаарч өвддөг.
Нурууны дисктэй үед дарагдсан мэдрэлийг дагаад хавагнаж үрэвсэл үүсдэг.
Энэхүү хаванг буулгаж үрэвслийн Шинбаруметины найрлагатай Часэн Шинбару тариагаар эмчилдэг.
Булчин шөрмөс бэхжүүлэх
Нугалам хоорондын жийргэвч түрж гарч ирж булчин шөрмөсийг дарснаар булчин суларч сульддаг.
Ийм үед жийргэвчийг буцааж хэвийн байдал оруулах эмчилгээтэй хамт булчин шөрмөсийг чангалах эмчилгээг хослуулж хийхгүй бол өвчин дахих магадлал өндөр байдаг.
Яс болон мэдрэл төлжүүлэх
Насжилт болон ясны шохойжилтын улмаас нугалам хоорондын жийргэвч/диск/ түрж гарч ирж мэдрэлийг дарах нь ясны сийрэгжилтийг хурдасгах хүчин зүйл болдог.
Яс болон мэдрэлийг бэхжүүлэх уламжлалт эм, ургамлын гаралтай тариагаар эмчилгээ хийснээр ясны сийрэгжилтийн хурдын саармагжуулж нуруу архаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Часэн уламжлалт эм/тан/ -дэлгэрэнгүй